메뉴 건너뛰기


Сүүлийн үед Өмнөд Солонгосын дипломат албаныхантай холбоотой “хормойн явдал” тасрахгүй байна.

Тус улсын гадаад хэргийн яамны нэг ажилтан эмэгтэйчүүдийн биеийн хэсгийг гар утасны камер ашиглан нууцаар бичиж байсан нь илэрснийг өнгөрсөн Баасан гарагт хуулийн байгууллага мэдээлжээ.

office.jpg

Прокурорын мэдээлснээр Ким гэх энэ албан тушаалтан өнгөрсөн дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хооронд нийт 16 удаа кафенд, автобусанд болон гадаад хэргийн яамны байранд нууц бичлэг үйлдсэн байна. Цагдаа нар түүнийг хамгийн сүүлийн үйлдэл дээр нь баривчилжээ. Гадаад хэргийн яам Кимийг албан тушаалаас нь огцруулж, сахилгын хатуу арга хэмжээ авсан байна. Яг хэрхэн шийтгэснийг эхний шүүх хурлын дараа ил болгох гэнэ. Үүнээс өмнө арванхоёрдугаар сарын 20-нд гадаад хэргийн яам Чили дэх дипломат ажилтан Пак Жён Хакийг ажлаас нь халснаа зарласан юм. Тэрээр оршин сууж байсан улсынхаа өсвөр насны охидын биед халдсан нь батлагдсан ажээ. Тэрээр Солонгос хэл заах нэрийдлээр энэ хэргээ үйлдсэн байна. Түүнийг Чилиэс буцаан татаж, эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. Мөн арванхоёрдугаар сарын эхээр Ойрх Дорнодын нэгэн оронд суудаг элчин сайд өөрийн ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн шалтгаанаар цалингаа хасуулах шийтгэл хүлээсэн байна. Аль улсын элчин сайд болохыг гадаад хэргийн яам одоогоор нууцалж байгаа юм. Эх сурвалж: Korea Times

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
176 Ким Жөн Уныг түлхэн зайлуулах зорилгоор тусгай бригад байгуулна file 뉴스 2017.01.05 14990
» Солонгосын дипломатчид “хормойн донд” автжээ [1] file МИX 2017.01.04 39956
174 Солонгос эрчүүд яах гэж монгол эмэгтэйчүүдтэй гэрлэдэг вэ file МИX 2016.12.29 13750
173 Солонгос улсад (AI) шувууны томуу тархаж, устгагдсан тахиа нугасны тоо 25,000,000~аас хэтэрч байгаа ажээ [1] file МИX 2016.12.28 24807
172 Солонгост 20 сая орчим тахиа, нугасыг устгажээ file МИX 2016.12.21 16184
171 Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй file МИX 2016.12.21 21891
170 Солонгосын намууд улс төрийн байдлыг тогтвортой байлгахаар тохиролцжээ [1] file МИX 2016.12.13 22804
169 БНСУ дахь мэдээлэл, цахим хяналтын системийн талаар туршлага судлаад иржээ МИX 2016.12.06 33068
168 Солонгост хэн хамгийн их орлоготой вэ? file МИX 2016.12.02 21563
167 Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. file МИX 2016.12.02 14650
166 Солонгос-АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтарсан сургуулилт эхэллээ file МИX 2016.11.30 13854
165 Пак Гын Хэ хуульд заасан журмын дагуу огцроход бэлэн гэдгээ мэдэгдлээ file МИX 2016.11.29 14934
164 Солонгосын прокурорууд дахин нэг хүнд яллах дүгнэлт үйлдэв file МИX 2016.11.28 13446
163 Пак Гын Хэ байцаалт өгөхөөс татгалзав file МИX 2016.11.28 14778
162 “Samsung”-ийн төв байранд нэгжлэг хийжээ file МИX 2016.11.23 5033
161 Солонгосын Хуульзүйн сайд болон Ерөнхийлөгчийн туслах огцрох хүсэлтээ гаргажээ file МИX 2016.11.23 4725
160 Cолонгост ерөнхийлөгчөө огцруулах 1сая хүний лаатай жагсаал болох болсоны шалтгаан юу байв? file МИX 2016.11.19 4859
159 Пак Гын Хэ-г энэ долоо хоногт байцаана file МИX 2016.11.14 4929
158 Солонгост дэгдээд буй дуулиан шуугиантай холбоотойгоор дахин нэг хүнийг баривчилжээ file МИX 2016.11.09 5486
157 Cолонгосчууд АНУ-ын сонгуулийн явцыг анхааралтай ажиглаж байна file МИX 2016.11.09 5107