메뉴 건너뛰기


 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харваж болзошгүй байгаатай холбоотойгоор Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна. 

Удирдагч Ким Жөн Ун тушаал өгсөн тохиолдолд тив алгасах баллистик пуужинг хэзээ ч, хаашаа ч харваж магадгүй гэж өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Үүнээс өмнө Ким  ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ “цөмийн цэнэгт хошуу бүхий тив алгасах баллистик пуужин турших бэлтгэл ажил сүүлчийн шатандаа орсон” гэсэн билээ.

Үүнтэй холботойгоор Өмнөд Солонгосын армийн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны  хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Умард Солонгосын саяхан хийсэн мэдэгдэл нь үнэний ортой байж магадгүй гэж манай холбогдох албаны хүмүүс үзэж байна. Умардын үйлдэл хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж байна” гэв.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ “Умардын тив алгасах баллистик пуужингийн технологи тодорхой түвшинд хүрсэн байх магадлалтай” гэлээ.

Мөн Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны албаны хүн мэдэгдэл хийхдээ “Д.Трампын тангараг өргөх ёслолоос өмнө Пхеньянд хандах хандлагыг нь өөрчлөхийн тулд АНУ-д шахалт үзүүлэхийг Умард Солонгос оролдож байна” гэжээ.

Г.ДоржхандСӨҮЛ. /Yonhap/.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
196 2030 он гэхэд солонгос эмэгтэйчүүдийн дундаж нас 90-ээс давна file МИX 2017.02.23 25936
195 Монголд явган аяллын зам тавихад өмнөд солонгосчууд тусална [1] file МИX 2017.02.17 26011
194 Монголоос ирж казинод ордог дарга нарын тоо улам нэмэгдээд байгаа тухай ярьж байна. file МИX 2017.02.08 15852
193 Ерөнхийлөгч Пак Гын Хег дэмжигчид жагсчээ file МИX 2017.02.08 34614
192 Солонгосын Үндсэн хуулийн цэцийн даргын "Буянтай үйлс" file МИX 2017.02.08 20382
191 Ж.Маттис: Умард Солонгос бол эн тэргүүний гол асуудал file МИX 2017.02.03 24752
190 Солонгосын дайнд монголчууд оролцсон тухай материалыг ил болгожээ [1] file МИX 2017.02.03 23206
189 Пентагоны тэргүүн Сөүлд ирлээ file МИX 2017.02.03 17589
188 АНУ хэзээд Өмнөд Солонгосын талд байх болно file МИX 2017.01.31 30508
187 ДИПЛОМАТ АЖИЛТНУУДЫН ТОМИЛГООГ 4 ЖИЛ БОЛГОН СУНГАВ file МИX 2017.01.27 15856
186 Ерөнхийлөгчид таалагддаггүй урлагийнхныг хар жагсаалтад оруулж байсан Өмнөд Солонгосын сайдыг баривчилжээ file МИX 2017.01.25 14327
185 Гадаадад амьдарч байгаа иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно file МИX 2017.01.25 15626
184 Өмнөд Солонгосын эрх баригч намаас гарсан гишүүд шинэ нам байгууллаа [1] file МИX 2017.01.25 28706
183 БНСУ-ын иргэн ПАК хулгай хийжээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт file МИX 2017.01.19 15119
182 Өмнөд Солонгосын ажилгүйчүүдийн тоо 1 саяас давжээ file МИX 2017.01.11 11867
» Өмнөд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдалд оржээ file МИX 2017.01.11 13778
180 Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна file МИX 2017.01.11 22323
179 21 аймаг Засаг дарга нар өнөөдөр БНСУ-д ирнэ. МИX 2017.01.06 50240
178 Өмнөд Солонгост суугаа элчин сайдаа Япон улс эргүүлэн татжээ file МИX 2017.01.06 15489
177 Зүүдэндээ харсан тоогоор лото бөглөснөөр 3.9 сая хожжээ [1] 뉴스 2017.01.05 23685