메뉴 건너뛰기



СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын хамгийн том конгломерат болох “Samsung” группын өв залгамжлагч И Жэ Ёныг баривчлах зөвшөөрөл өгөхийг хүссэн хүсэлтийг Сөүлийн шүүх хүлээн авсангүй.

samsung.jpg

2015 онд "Samsung"-ийн хоёр охин компанийг нэгтгэхэд Ерөнхийлөгч Пакийн дэмжлэгийг авсны хариуд түүний дотны найз Чой Сүн Сил-д И Жэ Ён хахууль өгсөн гэж прокурорууд үзэж байгаа юм. Уг мөнгийг Ерөнхийлөгч Пак болон Чой овогт нар хувааж авсан болохыг нотлох баримтууд прокуроруудад бий гэсэн мэдээлэл байна.

Шүүгчид баривчлах шалтгаануудыг судалж үзсэний үндсэн дээр “И Жэ Ёныг баривчлах шаардлагагүй” гэсэн шийдвэрийг өнөө өглөө гаргажээ.

Тус улсын прокуроруудын тусгай баг өнгөрсөн долоо хоногт И Жэ Ёныг 22 цагийн турш байцаасны дараа түүнийг баривчлах зөвшөөрөл олгохыг шүүхээс хүссэн юм.

Чой овогтын удирддаг байсан хоёр сан болон Герман дахь компани руу "Samsung"-аас хийсэн мөнгөн гүйлгээг прокурорууд шалгаж байна. Төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцож, ерөнхийлөгчид нөлөөлсөн гэж Чой овогтыг буруутгаж байгаа билээ.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
57 Сөүл хотын түүхийн музей 2017он цагаан сарын баярын үйл ажиллагаа file МИX 2017.01.27 1538
» “Samsung” группын өв залгамжлагчийг баривчлахгүй file МИX 2017.01.19 1323
55 Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар мэдээлэл хийжээ file МИX 2017.01.17 2145
54 Солонгос улсын тогтолцоонд орсон зарим өөрчлөлтүүд МИX 2017.01.16 1358
53 Бан Ги Мүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байна file 뉴스 2017.01.13 1630
52 Өмнөд Солонгосын Ерөнхий сайд хүлээцтэй байхыг уриаллаа file МИX 2017.01.11 1221
51 Гэрээний ажилчдад зориулсан солонгос хэл, компьютер,тэквондогийн сургалт. МИX 2017.01.04 2836
50 Пак Гын Хэ цэцийн хуралд оролцохоос татгалзжээ file МИX 2017.01.04 1229
49 Данийн цагдаа нар Чой Сун-силийн охиныг баривчилжээ file МИX 2017.01.02 1545
48 Өмнөд Солонгосчууд шинэ жилийн баяраа тэмцэлтэй хамтатган тэмдэглэв file МИX 2017.01.01 1310
47 Чой Сун Шилийн охиныг Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ file МИX 2016.12.28 1520
46 Пак Гын Хе ерөнхийлөгчийг "шууд огцрох"ыг шаардсан 7дахь удаагийн лаатай жагсаал боллоо. file МИX 2016.12.11 1414
45 “СМОХ НАМРЫН БАЯР-2016” спорт өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа file МИX 2016.11.30 1328
44 БНСУ-д 1987 оноос хойших хамгийн том жагсаал боллоо file МИX 2016.11.28 1584
43 Амьтан дээр гоо сайхны бүтээгдэхүүн туршвал 1 сая воноор торгоно file МИX 2016.11.28 1374
42 70 хоногийн эрчимжүүлсэн үнэртүүлгийн шалгалт гарна хэмээн мэдэгдэж байна. file МИX 2016.11.23 1605
41 Солонгос дахь имартуудад зарагдаад эхэлсэн байна. file МИX 2016.11.16 3385
40 “Гадаад иргэдэд зориулсан Солонгос хэл дээрх зохион бичлэгийн уралдаан” амжилттай болж өндөрлөлөө. file МИX 2016.11.07 5329
39 “Сөүл метро” хамгийн хөл хөдөлгөөн ихтэй метроны буудлуудтай танилцах нэг өдөр file МИX 2016.11.07 1888
38 Сөүлд хэдэн мянган хүн жагсан Пак Гын Хэ-г огцрохыг шаардлаа file МИX 2016.11.07 1462