МОСКВА./asiarussia.ru/. АНУ-ын Тагнуулын төв газар /ТТГ/ урьд өмнө нь зөвхөн Мэрилэнд муж улсын Үндэсний архивын газрын дөрвөн компьютерын терминалд маш нууцын зэрэглэлтэйгээр
хадгалагдаж байсан 13 сая орчим хуудас нууц материалыг олон нийтэд ил болгожээ.
Ийнхүү ил болгосон зарим материалууд нь алан хядах ажиллагаатай тэмцэх чиглэлээр явуулж байсан болон “Хүйтэн дайны” үед ТТГ-ын явуулж байсан үйл ажиллагааны талаар илүү тодорхой мэдэж авахад дөхөм болно. Мөн эдгээр баримтуудын дотор өнгөрсөн зууны 50-аад онд дэгдсэн Солонгосын дайнтай холбоотой материалууд байгаа ажээ.
Нууц материалуудын нэгэн бүлэгт БНМАУ-тай холбоотой, тодруулбал түүний зэвсэгт хүчинтэй холбоотой баримтууд байна.
ТТГ-ын баримтуудад дурдсанаар, тэр үеийн Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен Монголыг уг дайнд татан оролцуулах санаачилга гаргажээ. Тэрбээр Коммунист намын нэгэн их хурал дээр үг хэлэхдээ, ялалтанд хүрэх цорын ганц арга зам бол энэ дайнд БНМАУ-ын цэргийг татан оролцуулах явдал хэмээн мэдэгдэж байжээ.
Эдгээр бүр баримтуудын дотор илүү тодорхой, “тулалдааны талбараас” ирсэн мэдээлэл ч байгаа аж. Тухайлбал, 1951 оны 6-р сарын 13-ны өдрийн мэдээнд “Солонгосын хойг дээр БНХАУ-ын Өвөр Монголын автономит район, Монголын Ардын армийн цэргийн анги нэгтгэлүүд байрлаж байна. Эдгээр цэргийн анги нэгтгэлүүд нь хоорондоо уялдаа холбоотой хамтран ажиллаж байгаа бөгөөд найрсаг сайн харилцаатай. Гэхдээ БНМАУ-ын цэргүүд Хятадын “монгол биш” цэргийн ангиудтай харилцахгүй байгаа төдийгүй тэднээс болгоомжилдог. Харин Монголын цэргүүд ЗХУ-ын сургагчдын зөвөлгөөг бараг л үг дуугүй даган биелүүлдэг – тэд яг л “сохор бухнуудтай адил”. Солонгосын хойгт байрлаж буй Монголын цэргийнхний нийт тоо 5000-10000 –ын хооронд хэлбэлзэж байна" гэж дурджээ.
Түүнээс гадна "Хойд Солонгосын талд Монголын армийн 200 зөвлөх, ажиллаж байгаа болон БНМАУ-ын 100 мянган цэрэг дайнд оролцож байгаа гэсэн Япон, Тайваны мэдээлэл нь худал" гэдгийг дээрх мэдээнд дурдаад "БНМАУ-аас 5000-аас 10000 цэрэг оролцсон ч байж болох юм" гэжээ.
“Францын тагнуулын албаныхан Шанхай дахь Хятадын архивт орох зөвшөөрөл авлаа: Монголын Ардын армийн зөвлөхүүд Хойд Солонгосын армид ажиллаж, Пусан хүртэл довтлох төлөвлөгөө боловсруулсан боловч БНХАУ-ын сайн дурынхан ирснээр тэд буцлаа” гэж бичсэн А.Столыпины мэдээллийг ТТГ мөн дэлгэн тавьжээ./2017.02.02/
О. Барс
Холбоотой бичлэг 1
-
nnz-home
2023.02.01 22:53
nnz-home timberland pro hyperion soft toe moncler danube iphone 8 plus carbon fiber case toronto maple leaf sweaters gilet 20 air max 90 cordura surplus