Солонгос Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэг Монгол улсын малчдад тусламжийн бараа илгээжээ
2017.03.13 14:40
Солонгос Улсын Улаан загалмайн нийгэмлэгээс Монгол улсын зуданд өртсөн малчдад туслах зорилгоор тусламжийн бараа илгээх үйл ажиллагаа 3сарын 11-ний өдөр зохион байгуулагджээ.
Энэ тухай Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэгээс мэдэгдэхдээ "Монгол Улсын хойд хэсгийн орон нутгуудад энэ жил 30~40℃ хүртэл хүйтэрч, 45 мянга гаруй мал хорогдож улмаар 37-н мянган өрхийн 157 мянга гаруй хүн хүнд нөхцөлд өвөлжсөн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Улаан загалмайн нийгэмлэгээс тус улсын малчдад тусламж үзүүлэх хүсэлтийг Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг гаргасан бөгөөд бид энэхүү хүсэлтийн дагуу зуданд өртсөн Монгол малчдад тусламжийн барааг илгээж байна.

Тусламжийн бараа нь 170-н сая вон буюу Монгол төгрөгөөр 374-н сая төгрөгөөр үнэлэгдэх дулаан нөмрөг, хөнжил байгаа юм. Бидний илгээсэн дулаан нөмрөг, хөнжилүүд эзэндээ очиж, тэд энэ өвлийг өнгтэй даваасай гэж хүсч байна" гэж хэлжээ.
Солонгосчуудын илгээсэн тусламжийн бараа 3сатын 11ний өдр Пусан хотын далайн боомтоос усан онгоцоор тээвэрлэгдэн гарсан ба Хятад улсын нутагт хүрсэний дараа галт тэргээр Улаанбаатар хотод хүргэгдэх юм байна.