메뉴 건너뛰기


Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамнаас Визгүй зорчигч иргэдийн анхааралд дараах мэдээллийг гаргасан байна.

visa.jpg

ҮҮНД:

“Солонгосын Засгийн газар дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зорчигчийг урьдчилан шалгах системийг нэвтрүүлэх болсонтой холбоотойгоор гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн визгүй зорчих журмыг хүчингүй болгож, Монгол зэрэг улсуудын визгүй зорчдог гадаадын иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног) олгохоор шийдвэрлэсэн билээ.

Үүний дагуу тус Элчин сайдын яам нь гуравдугаар сарын 1-ний өдрөөс визгүй зорчдог иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног) олгож байсан болно.

Гэтэл Монголын тал гуравдугаар сарын 1-ний өдрөөс визгүй зорчих журмыг хүчингүй болгож визгүй зорчдог Солонгос иргэдэд виз олгож эхэлсэн боловч тэр нь нэг удаагийн виз тул тус улсын Элчин сайдын яам нь харилцан эрх тэгш байх зарчмын үүднээс визгүй зорчдог Монголын иргэдэд гуравдугаар сарын 6-ны өдрөөс нэг удаагийн виз олгох болсныг ойлгон хүлээн авахыг хүсч байна.

Иймд Монголын Гадаад харилцааны яам болон төрийн байгууллагаас визгүй зорчдог Солонгос иргэдэд олон удаагийн виз олгохоор шийдвэрлэвэл тус Элчин сайдын яамны зүгээс Монголын иргэдэд таван жилийн олон удаагийн виз (оршин суух хугацаа 30 хоног)-ийг нэн даруй олгож эхлэх болохыг мэдэгдэж байна” гэжээ.

Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүнийг хэлнэ.(Сүүлийн 2 жилийн дотор дор хаяж 1 удаа хилээр орсон тамга заавал байх)

Б.ГЭРЭЛ


http://www.medee.mn/main.php?eid=90637

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2019년 외국인 창업대학 1기 교육생 모집 4.1~4.12 МИX 2019.03.14 373
77 2019 Гадаад иргэдэд зориулсан худалдааны сургалт бүртгэлээ авч байна. file DongdaemunGlobalCenter 2019.02.27 111
76 Дээд боловсролтой иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахыг илүүд үздэг болсон гэнэ file МИX 2019.03.12 113
75 Нийгмийн даатгал " аппликейшнээ гар утсандаа татаx file МИX 2019.02.26 117
74 ЭЛЧИН САЙД Б.ГАНБОЛД НҮБ-ЫН ЗҮҮН, ЗҮҮН ХОЙД АЗИЙН САЛБАР ТӨВИЙН ЗАХИРЛЫН ҮҮРЭГТ АЖИЛД ТОМИЛОГДОВ file МИX 2019.01.08 167
73 БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: file МИX 2019.02.11 196
72 Элчин сайдын яамны визийн үйлчилгээний хэсэг file МИX 2019.03.15 212
71 СЭРЭМЖЛҮҮЛЭГ МИX 2019.05.16 239
70 БНСУ-Д ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД file МИX 2019.04.10 272
69 БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах холбогдох мэргэжилтнүүдийн хамт file МИX 2018.08.07 292
68 СЭРЭМЖЛҮҮЛЭГ file МИX 2020.02.24 301
67 БНСУ-дахь Монгол иргэдийн гарааны бизнес(STARTUP) эрхлэх талаарx судалгаа. МИX 2018.12.18 328
66 ISSF WORLD CHAMPIONSHIP CHANGWON-2018 file МИX 2018.09.11 336
65 БНСУ-ЫН КАНВӨН МУЖИД ОРШИН СУУГАА ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ file МИX 2019.05.27 360
64 Networking day 06.15 file МИX 2019.06.06 371
63 2018 Гадаад иргэдэд зориулсан [Бизнесийн сургууль] file DongdaemunGlobalCenter 2018.05.17 399
62 요리사 양성과정 프로그램 '꿈을 Job아라' 6기 참여자 모집(~6/4 까지) file 무지개 2018.05.04 411
61 БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албанд айлчиллаа file МИX 2018.08.07 437
60 БНСУ-д зорчихдоо анхаарах зүйлс file МИX 2019.05.30 444
59 МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ file МИX 2018.12.04 452