Пак Гын Хэгийн найз Чой овогтод 3 жилийн хорих ял оноожээ
2017.06.26 13:23

Пак Гын Хэг албан тушаалаас нь буулгахад хүргэсэн томоохон авлигын дуулиан шуугиан дэгдсэнээс хойш Чой овогтод анх удаагаа ял оноосон нь энэ юм.
Чой овогт эмэгтэй Ерөнхийлөгч асан Пактай ойр дотно харилцаа холбоотойгоо ашиглан 21 настай охин Чун Ю Ра-гаа Ива эмэгтэйчүүдийн их сургуульд элсүүлснийг нь Сөүлийн Төв дүүргийн шүүх тогтоосон байна
Мөн охиноо элсүүлэх гэсэн Чой овогтын хүсэлтийг хүлээж авсан тус их сургуулийн ерөнхийлөгч асан Чо Кюн Хэ болон Нам Кун Гон нарт 2 жил болон 2 жил 11 сарын хорих ял тус тус оноожээ.
Чой овогтыг үүнээс гадна олон зүйл ангиар яллаж байгаа юм. Тухайлбал, түүнийг “Samsung” группээс наад зах нь 7.8 тэрбум вонын хахууль авсан гэж прокурорууд үзэж байна.
Пак Гын Хэ болон түүний найз Чой овогттой холбоотой авлигын дуулиан шуугиан өнгөрсөн оны есдүгээр сард дэгдсэн билээ. Энэ дуулианы улмаас Өмнөд Солонгос даяар Пакийг огцруулахыг шаардсан жагсаал цуглаан болсон юм. Авлигын хэрэгт орооцолдон нэр хүнд нь унасан Пакийг ерөнхийлөгчийн суудлаас буулгах шийдвэрийг энэ оны гуравдугаар сард тус улсын Үндсэн хуулийн шүүх гаргасан билээ.