Солонгос ӨМНӨД СОЛОНГОСТ ТӨРӨЛТ ЭРС БУУРЧЭЭ
2017.07.31 21:17

СӨҮЛ. /Yonhap/. Хүн амын өсөлтийг дэмжих хүчин чармайлт гаргасаар байгаа хэдий ч Өмнөд Солонгосын хүн амын өсөлт энэ онд түүхэнд байгаагүйгээр бага хувьтай гарах төлөвтэй байна гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.
Энэ онд 360 мянга орчим хүүхэд мэндэлнэ гэсэн тооцоог тус улсын холбогдох албаны хүмүүс гаргажээ. Төрөлт буурч байгааг ажилгүй залуучуудын тоо олширч байгаатай холбон тайлбарлаж байна.
Харин хосууд ярихдаа “амьдралын өртөг, тухайлбал орон сууцны үнэ болон сургалтын төлбөр эрс нэмэгдсээр байна. Энэ мэт шалтгааны улмаас өнөр өтгөн гэр бүл бий болгох боломжгүй байна” гэжээ.
Өмнөд Солонгост төрөлт 400 мянгаас буурсан анхны тохиолдол энэ жил тохиож байна.
Тус улсын Засгийн газар өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрөлтийг дэмжих хүчин чармайлтын хүрээнд хүүхдийн мөнгө олгож, эцэг эхчүүдийн амрах хугацааг сунгаж, үргүйдлийг эмчлэхэд 70 тэрбум орчим вон зарцуулжээ.
2016 онд тус улсад нас баралт 1000 хүн тутамд 5.8 хувьтай гарчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд 295 мянган хүн нас баржээ.

Г.Доржханд