АНУ-ЫГ ОРОЛДОХГҮЙ БАЙХЫГ УМАРД СОЛОНГОСТ АНХААРУУЛАВ
2017.11.08 18:28

СӨҮЛ. /Ёнхап/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын парламентад өнөө өглөө үг хэлэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд анхааруулга өглөө.
“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп Өмнөд Солонгосын парламентад үг хэлэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд хандан “Биднийг бүү басамжил. Бүү оролд” гэж хэлээд, умард солонгосчуудыг хар дарсан зүүд шиг нөхцөлд амьдруулж байна гэж түүнийг шүүмжилжээ. Мөн Д.Трамп “Зэвсгээр хөөцөлдсөнөөр улс орноо аюулгүй болгоно гэж бодож байгаа бол эндүүрч байна. Зэвсэг чинь танай улс орныг аюулд оруулах болно” гэж Кимд анхааруулсан байна. Солонгосын дайнаас хойш Өмнөд Солонгос маш сайн хөгжиж дэвжсэнийг АНУ-ын Ерөнхийлөгч шагшин магтаад, хоёр Солонгосын хөгжил тэнгэр газар шиг ялгаатай байгааг цохон тэмдэглэжээ. Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахын тулд илүү шахалт үзүүлэхийг улс орнуудад, ялангуяа Хятад, Орос улсад АНУ-ын төрийн тэргүүн онцгойлон уриалсан байна.
АНУ-ын төрийн тэргүүн нь Ази дахь айлчлалынхаа хүрээнд Өмнөд Солонгост хоёр өдрийн төрийн айлчлал хийж байгаа юм. Тэрбээр Ази дахь айлчлалаа өнгөрсөн ням гарагт Японоор эхлүүлж, өчигдөр Өмнөд Солонгост хүрэлцэн очсон билээ. Өмнөд Солонгос дахь айлчлалынхаа дараа тэрбээр Хятад, Вьетнам болон Филиппинд айлчлах юм.

Г.Доржханд