СӨҮЛ ПХЕНЬЯНТАЙ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА
2018.01.02 17:30

ТОКИО. /ТАСС/. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, хоёр талын харилцааг сайжруулах асуудлаар манай улс Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
Мун Жэ Ин өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Энэ асуудлаар яриа хэлэлцээ хийхэд ямар ч асуудал байхгүй. Хоёр Солонгосын харилцааг сайжруулах нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудалтай шууд холбоотой” гэжээ.
Умард Солонгос өнгөрсөн онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээнүүдийг зөрчин зургаа дахь удаагийн цөмийн туршилтаа хийж, 20 удаа баллистик пуужин харвасны гурав нь тив алгасах баллистик пуужин байсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлчээр Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвасантай нь холбогдуулан НҮБ-ын Аюулгүй Зөвлөл Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгах тухай тогтоолыг санал нэгтэйгээр баталсан. Тогтоолын дагуу, Умард Солонгост нийлүүлж буй нефть, нефтийн бүтээгдэхүүний хэмжээнд хязгаарлалт тогтоосноос гадна тус улсын цагаач ажилчдыг 24 сарын дотор нутаг буцаах шаардлагыг НҮБ гишүүн орнууддаа тавьсан билээ.

Э. Аянзаяа