메뉴 건너뛰기


2020 оны олимпод бэлэн үү

2018.01.09 13:43

МИX Уншсан:1282

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам болсон 2020 оны зуны олимп эхлэхэд хоёр жилийн хугацаа үлдлээ. Дэлхийн улс орон бүрийн шилдэг тамирчид Олимпын наадмын тэнгэр дор хуран цуглаж “Хурднаас хурдан, Өндрөөс өндөрт, Хүчтэнээс хүчтэй” гэсэн уриан дор шударгаар өрсөлдөнө. Манай улсын шигшээ багийн тамирчдын Олимпын наадамд үзүүлэх амжилт 2008 оноос эрс сайжирсан байдаг. 2008 оны Бээжингийн Олимпоос 2 алт, 2 мөнгө, 2012 оны Лондонгийн Олимпоос 2 мөнгө, 3 хүрэл хүртсэн бол 2016 оны Рио-Де-Жанейрогийн Олимпод шигшээ багийн тамирчдын хүртэх медалийн тоо буурч 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан. Эндээс харахад, амжилтаа тогтворжуулахад бид зайлшгүй суралцах шаардалгатай байгаа нь харагдаж байна.

2020 оны олимпын эрх олгох тэмцээнүүд 2018 оноос эхэлж байна. Үүнд бид бэлэн байх ёстой. Учир нь олимпод оролцох эрхийг хэдий олон авна төдий хэмжээгээр олимпоос медаль авах боломж нэмэгдэнэ. Гэвч урт удаан хугацааны турш жигд  бэлтгэлжилттэй байж, өндөр формтой байсны дүнд бид эрхээ олон болгоно. Үүнд дадлага туршлага, дасгалжуулалт, бэлтгэлжилт, спортын анагаах ухаан гээд олон хүчин зүйл баг тамирчдын гаргах амжилтад нөлөөлдөг. Түүнчлэн спорт өндөр хөгжсөн Америк, Герман, Орос, Хятад зэрэг орнуудын туршлага, бэлтгэлжилтийн арга барилаас суралцах нь манай тамирчдын амжилтад мөн зайлшгүй хэрэгтэй.

Тэгвэл Монголын үндэсний олимпын хороо 2020 оны Токиогийн олимпийн циклд шигшээ багийн тамирчдынхаа амжилтыг тогтвортой болгоход анхаарлаа хандуулж байгаа бөгөөд спортын их гүрэн гэгддэг орнуудтай хамтын ажиллагаагаа хэдийнэ эхлүүлжээ. Мөн тамирчдын бэлтгэлийг системд оруулж Олимп, олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд бэлтгэл ханасан, торгон иртэй тамирчдыг оролцуулах чиглэлд гадаадын орнуудын туршлагыг судалж байна. Манай улсын баг тамирчдын амжилт тогтворгүй байгаа нь бэлтгэлийн төлөвлөгөөт систем хөгжөөгүйтэй холбон мэргэжилтнүүд тайлбарладаг. Тэмцээний өмнө бэлтгэлийн ачаалал хэт их авснаас тамирчин ядрах, бэртэх зэрэг эрсдэл үүсч буйг гадны мэргэжилтнүүд манай багш дасгалжуулагчид уламжилсан байдаг. Тэгвэл бэлтгэлийн түвшинг тодорхойлоход хамгийн чухал салбар нь спортын анагаах ухаан юм. Тиймээс Спорт, шинжлэх ухаан хоёр салшгүй холбоотой болсон энэ үед спортын анагаах ухааны салбарыг өндөр хэмжээнд хөгжүүлж чадсан ОХУ, БНХАУ, Украин зэрэг улсын Үндэсний олимпийн хороотой хамтран ажиллах санамж бичгийг Монголын Үндэсний Олимпын хороо байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд спортын генетик, спортын биомеханикийн салбарыг хөгжүүлэх чиглэлд туршлага судлах юм байна. Генетик, биомеханик нь спортын анагаах ухааны гол чухал салбарууд аж. Хүний үс, шүлс, булчингаас шинжилгээ авч ямар спортоор хичээллэвэл амжилтад хүрэх магадлалтайг тогтоодог шинжлэх ухааныг спортын генетик гэж нэрлэдэг. Харин тамирчин хүний үе мөчний уян хатан байдал, булчингийн нөөц бололцоог тогтоож бэлтгэл хийх давтамж, бэлтгэлээс авах ачааллыг тооцоолдог шинжлэх ухааныг спортын биомеханик гэж нэрлэдэг. Орос болон Хятад улсад спортын генетик, спортын биомеханикийн салбар өндөр хэмжээнд хөгжсөн. Олон улсын шинж чанартай тэмцээнд хоёр хөршийн тамирчид өндөр амжилт үзүүлдэг нь үүний нотолгоо юм.

Тиймээс тамирчдынхаа амжилтыг тогтворжуулах зорилгын хүрээнд Монголын Үндэсний Олимпын хороо генетик, биомеханикийн салбарт онцгой анхааран ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Орос болон Хятад улсаас мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулахаас гадна хоёр хөршдөө мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна. Үүнээс гадна биомеханикийн тусламжтайгаар тамирчин бүрийн биеийн онцлогт тохирсон бэлтгэлийн системийг нутагшуулж шигшээ багийн тамирчдын олон улсын тавцанд үзүүлэх амжилтыг богино хугацаанд ахиулах зорилтыг дэвшүүлжээ. Энэ талаар Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнээс тодруулахад “Биомеханик, генетик салбарууд олон улсад судлагдчихсан учраас Монголдоо хөгжих бүрэн боломжтой. Спорт өндөр хөгжсөн орнуудын мэргэжилтэнүүдийн дэмжлэгтэйгээр сургалт зохион байгуулж, боловсон хүчнээ туршлагажуулаад авахад бид эхний үр дүнгээ хүртээд эхлэх боломжтой. Үүний дараа тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдээд ажлаа эхлүүлж болно. ОХУ, БНХАУ, Украины Үндэсний олимпийн хороотой хамтран ажилласнаар спортын генетик, биомеханикийн хөгжлийн суурийг Монголдоо тавих юм” хэмээн ярилаа.

Дэлхийн жишгээс харахад, бүгд л дээрх хоёр салбарт хүчтэй анхаарч эхэлжээ. Спортод өндөр амжилт гаргахын үндэс нь спортын анагаах ухаан бол спортын анагаах ухааны тулгуур нь биомеханик, генетик аж. Генетикийн тусламжтайгаар хүүхдүүдийг тохирох спортоор нь хичээллүүлнэ, биохимийн дэмжлэгтэйгээр тамирчиддаа зохицох бэлтгэлийн ачааллыг өгнө. Энэ бүхний үр дүнд баг тамирчдын нь амжилт тогтворжиж байгааг спортын тэргүүлэх орнуудын жишээ харуулж байна.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
76 Виктор Ан зодог тайлж, БНСУ-д амьдрахаар болжээ МИX 2018.09.10 605
75 Хойд Солонгос хөл бөмбөгийн ДАШТ-нд зориулж шуудангийн марк гаргажээ file МИX 2018.06.25 718
74 СКИАТЛОНЫ 30 КМ-Т НОРВЕГИЧҮҮД НОЁРХОВ МИX 2018.02.12 810
73 ЖҮДО БӨХИЙН ЗҮҮН АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХОЁР СОЛОНГОС НЭГДСЭН БАГ ИЛГЭЭНЭ file МИX 2018.06.06 854
72 ХОЁР СОЛОНГОСЫН МӨСӨН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА МИX 2018.02.05 904
71 ӨМНӨД СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПООС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ МИX 2018.02.12 907
70 БНСУ-ЫН ПЁНЧАН ХОТЫН ТЭНГЭРТ ӨВЛИЙН 23 ДАХЬ ОЛИМПИЙН БАМБАР АСЛАА МИX 2018.02.12 952
69 ПЁНЧАН-2018" ӨВЛИЙН XXIII ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ЦАНЫН ТАМИРЧДЫН ЭРХ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖИВ МИX 2018.01.24 954
68 ӨМНӨД СОЛОНГОСЫН САНАЛЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭН АВАВ МИX 2018.01.08 978
67 Солонгосчууд хөл бөмбөгийн ДАШТ-нд амжилтгүй оролцож байгаа хөл бөмбөгчдийг цэргийн албанд явуулна. file МИX 2018.06.25 978
66 ОУХМ Ч.Отгонцэцэг 84 дүгээр байрт, Б.Ачбадрах 97 дугаар байрт орлоо МИX 2018.02.19 986
65 ХОЁР СОЛОНГОСЫН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГ ШВЕЙЦАРЬТ ХОЖИГДОВ МИX 2018.02.12 998
64 ФРАНЦЫН БИАТЛОНЫ ТАМИРЧИН 3 ДАХЬ УДААГАА ОЛИМПИЙН АВАРГА БОЛЛОО МИX 2018.02.14 1001
63 ПЁНЧАНЫ ОЛИМПИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ТЭРГҮҮН ИРАНЧУУДААС УУЧЛАЛТ ГУЙЖЭЭ МИX 2018.02.12 1004
62 ХОЙД СОЛОНГОСЫГ ПЁНЧАНЫ ПАРАЛИМПИЙН НААДАМД УРЬЖЭЭ МИX 2018.02.05 1067
61 МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА file МИX 2018.02.19 1120
60 ХОЁР СОЛОНГОСЫН УРАН ГУЛГАГЧИД ХАМТДАА СЕЛФИДЖЭЭ МИX 2018.02.12 1158
59 Ижил хүйстэн тамирчин өвлийн олимпоос алтан медаль хүртлээ file МИX 2018.02.14 1213
58 ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДМЫН 1000 ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН ТОДОРЧЭЭ file МИX 2018.02.19 1213
57 ХОЙД- СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПОД ОРОЛЦОХОО МЭДЭГДЭВ file МИX 2018.01.09 1227