메뉴 건너뛰기


한반도.jpg


Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд хоёр Солонгос нэг далбаан дор хамтдаа алхахаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, тус хоёр улс нь Солонгосын хойгийн зураг бүхий далбаан дор энэ олимпийн нээлт, хаалтын арга хэмжээнд оролцох аж.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, хоёр Солонгосыг заагладаг хилийн бүс дэх Панмүнжом тосгоны Өмнөд Солонгосын талын хэсэгт тус хоёр улсын төлөөлөгчид лхагва гарагт буюу өчигдөр хэлэлцээ хийх үеэрээ ийн тохиролцоонд хүрсэн байна. Мөн хоёр улс энэ олимпийн наадмын эмэгтэйчүүдийн шайвтай хоккейн төрөлд хамтарсан баг оролцуулахаар болжээ.

Түүнчлэн олимпод Умард Солонгосоос яг хэдэн тамирчид оролцуулах асуудлаар хоёр Солонгосын албаны хүмүүс энэ бямба гарагт Швейцарьт Олон улсын олимпийн хорооны төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр болсон гэнэ.

Өчигдөр болсон хэлэлцээний дараа хоёр Солонгосын төлөөлөгчдийн гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Умард Солонгос Пёнчаны олимпийн наадамд 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжөөн дэмжигчдийн багаа илгээх аж.

Умард Солонгосын тамирчид нь ирэх сарын 1-нд, хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид болон бусад албаны хүн нь ирэх сарын 7-нд Өмнөд Солонгост газраар явж очих юм байна.


Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
56 ХОЁР СОЛОНГОСЫН УРАН ГУЛГАГЧИД ХАМТДАА СЕЛФИДЖЭЭ МИX 2018.02.12 1172
55 БНСУ-ЫН ПЁНЧАН ХОТЫН ТЭНГЭРТ ӨВЛИЙН 23 ДАХЬ ОЛИМПИЙН БАМБАР АСЛАА МИX 2018.02.12 974
54 ӨМНӨД СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПООС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ МИX 2018.02.12 920
53 ХОЁР СОЛОНГОСЫН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГ ШВЕЙЦАРЬТ ХОЖИГДОВ МИX 2018.02.12 1018
52 СКИАТЛОНЫ 30 КМ-Т НОРВЕГИЧҮҮД НОЁРХОВ МИX 2018.02.12 838
51 "Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадмын гарын авлагыг иргэддээ зориулан хүргэж байна file МИX 2018.02.07 1321
50 ХОЁР СОЛОНГОСЫН МӨСӨН ХОККЕЙН ХАМТАРСАН БАГИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР ЭРЭЛТ ИХТЭЙ БАЙНА МИX 2018.02.05 927
49 ХОЙД СОЛОНГОСЫГ ПЁНЧАНЫ ПАРАЛИМПИЙН НААДАМД УРЬЖЭЭ МИX 2018.02.05 1089
48 "ПЁНЧАН-2018" ОЛИМПИЙН НААДАМ ЭХЛЭХЭД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ МИX 2018.02.05 1453
47 ПЁНЧАН-2018" ӨВЛИЙН XXIII ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН ЦАНЫН ТАМИРЧДЫН ЭРХ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖИВ МИX 2018.01.24 973
» "ПЁНЧАН-2018"-ЫН НЭЭЛТ, ХААЛТЫН ЁСЛОЛД ХОЁР СОЛОНГОС НЭГ ДАЛБААН ДОР ОРОЛЦОХООР БОЛОВ. file МИX 2018.01.18 1276
45 Пёнчаны өвлийн олимп болон пара-олимп үзэх тасалбар-аа онлайнаар болон биечлэн очиж худалдан авах боломжтой. file МИX 2018.01.17 1528
44 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМП-2018 ОРОСЫН БАГ ОРОЛЦОХГҮЙД ГЕРМАНЧУУД ТЭРГҮҮЛНЭ МИX 2018.01.12 1638
43 ХОЙД- СОЛОНГОС ПЁНЧАНЫ ОЛИМПОД ОРОЛЦОХОО МЭДЭГДЭВ file МИX 2018.01.09 1245
42 2020 оны олимпод бэлэн үү МИX 2018.01.09 1306
41 2018 онд дэлхий нийтэд болох спортын томоохон уралдаан тэмцээн МИX 2018.01.08 1255
40 Пёнгчанг Өвлийн Олимп 2018: "Олимпийн гутал" гэж нэрлэгдсэн пүүз 200.000 ш захиалагджээ file МИX 2018.01.08 1655
39 ӨМНӨД СОЛОНГОСЫН САНАЛЫГ УМАРД СОЛОНГОС ХҮЛЭЭН АВАВ МИX 2018.01.08 991
38 "Пёнчаны Ч үсгийг томоор бичнэ file МИX 2017.12.07 1567
37 "Пёнчан 2018" БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. file МИX 2017.11.13 4276