메뉴 건너뛰기



Ажилд орох, гарааны бизнес эрхлэхийг хүссэн хүмүүст шаардлагатай мэргэжлийн чадвар технологи эзэмшихэд нь хөтөлбөрийг мэргэжлийн сургалтын хөтөлбөр гэнэ.
Гадаад ажилчин ажил эрхлэлтийн даатгалд даатгуулсан тохиолдолд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой болдог.
Харин гэрлэсэн цагаач иргэн ажил эрхлэлтийн даатгалд даатгуулж байгаагүй ч гэсэн тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.

job.png

• Хөдөлмөрийн бирж (www.work.go.kr/jobcenter)

• Хөдөлмөрийн яамны зөвлөгөө өгөх төв ( улсын код хийлгүйгээр 1350)

• Хөдөлмөрийн яамны Ажил мэргэжлийн чадварыг хөгжүүлэх мэдээлэлийн сүлжээ (www.hrd.go.kr)
(1) Нэил Бэүм картын тогтолцоо гэж юу вэ?
Мэргэшүүлэх сургалт шаардлагатай ажилгүй иргэнд сургалтын төлбөр олгох мэргэжлийн чадварыг хөгжүүлэх данс(нэил бэүм карт) нээж ажил мэргэжлийн чадвараа хөгжүүлэх сургалтанд сууж туршлага чадвар хуримлуулахад нь туслах тогтолцоо юм.
(2) Хамрах хүрээ
15-аас дээш настай ажилгүй иргэн, жижиг бизнес эрхлэгч(1 жилээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулсан, жилийн борлуулалтын хэмжээ 150 сая воноос доош байх), ахлах сургуулийн 3-р ангид сурч буй сурагчаас цаашид анги дэвшихгүй сурагч, их дээд сургууль төгсөхгүй гэж буй хүн
(3) Тусламжийн агуулга
◉ Үзүүлэх дэмжлэгийн хэмжээ: Хүн тус бүрт сургалтын төлбөрийн 20%~95% -тай тэнцэх мөнгө буюу дээд тал нь 2,000,000 хүртэл воны тусламж үзүүлнэ. (Үлдэгдэл мөнгийг суралцагч өөрөө төлнө)

• Ажилд орох цогц сургалтын 2-р төрлийн хөтөлбөрт оролцсон хүн сургалтын төлбөрийн 50%~95% ийн тусламж авна. 1-р төрлийн хөтөлбөрт оролцсон хүнд дээд тал нь 3 сая хүртэл воныг бүхэлд нь, мөн 90%-ийн тусламж олгоно.

• Сургалт дууссанаас хойш 6 сарын дотор тухайн мэргэжлээрээ ажилд орсон юм уу бизнес эрхэлж, 6 сараас дээш хугацаагаар ажилласан хүнд хувиасаа төлсөн сургалтын төлбөрийг нь эргүүлэн олгоно.

• Нэгж хугацаанд(1 сар) элссэн сургалтандаа 80% дээш ирцтэй оролцсон бол 1,160,000 хүртэл урамшуулал олгоно.
◉ Хүчинтэй хугацаа: Данс нээснээс хойш 1 жил

• Данс нээснээс хойш 3 сарын дотор сургалтад суугаагүй бол дансыг хаах (Дахин ажилд орох хүсэлт гаргасны дараа данс нээх байгууллагаар дамжин сэргээсний дараа ашиглах боломжтой) ба 6 сарын дотор сургалтад суугаагүй бол дансыг хаах буюу үлдэгдэл мөнгө нь буцаагдана.
Хэрвээ дансыг дахин нээх болвол дансны хязгаарыг 50% хүртэл бууруулна.
(4) Сургалт
◉ Хөдөлмөрийн яамнаас хүлээн зөвшөөрч зарласан, данс ашиглах боломжтой сургалт

• Мэргэжил олгох сургалтын төвийн хичээлүүдээс Хөдөлмөрийн яамны сайд хүлээн зөвшөөрч зарласан сургалтыг Мэргэжлийн ур чадварын сургалтын мэдээллийн сүлжээ HRD-Net(http://www.hrd.go.kr-оос хайн олж Хөдөлмөрийн биржийн зөвлөгч ажилтантай зөвлөлдөн сонгон суралцана.
(5) Тусламж үзүүлэх үе шат
① Сургалтын талаар зөвлөгөө авах ② Данс нээх ③ Сургалтанд сурах ④ Сургалтын зардал олгох
• Ажил хайж байгаагаа бүртгүүлэх, данс нээлгэх
• Нарийн зөвлөгөө авах
• Сургалтын ач холбогдол, хэр яаралтай болохыг судлах
• Тохирсон мэргэжлийг тогтоох, данс нээхээр шийдэх
• Сургалтанд бүртгүүлэх
• Сургалтанд суух
• Нэгж хугацаагаар (1 сар) сургалтын төлбөрөө нэхэмжлэх
• Ирц бүртгэлийг шалгасны дараа сургалтын төлбөр болон урамшууллыг тооцож олгоно.
Төв

Ажилгүй хүн Төв

Ажилгүй хүн Ажилгүй хүн

Сургалтын төв Хөдөлмөрийн
бирж
(6) Мэргэжил олгох бусад сургалтын байгууллагууд
• Гэрлэсэн цагаач эмэгтэй нь Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлдэг Нэил Бэүм карт хөтөлбөрөөс гадна Эмэгтэй боловсон хүчний хөгжлийн төв(www.vocation.or.kr), Эмэгтэйчүүдийн төв дээр зохион байгуулдаг төлбөртэй болон төлбөргүй сургалтанд хамрагдаж болно.

• Гэхдээ эдгээр байгууллагууд бүгд гэрлэсэн цагаач эмэгтэйчүүдэд зориулсан сургалт явуулдаггүй.
Тиймээс өөрийн оршин суугаа газрын холбогдох байгууллагаас эхлээд асууж лавлах нь зүйтэй.
#Copy #Naver

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Мэргэжлийн сургалтын хөтөлбөр [1] МИX 2018.03.30 11163
31 Ажилд авна: Үл хөдлөх хөрөнгийн зууч dorj 2024.01.07 328
30 Ondor huutei hugatsaatai hadgalamj bdag yum bn jiliin 20% mongold Star 2022.11.15 562
29 Чолланамду Бусонгүн-д ажил байна. Урнаа 2019.09.20 753
28 ER EM DALAIN BAITSAINII AJIL BAINA> МИX 2016.05.02 1464
27 Hoolnii gazar ajil baina EMEGTEI МИX 2016.05.02 1585
26 Ajil haij baina 1 er МИX 2016.05.02 1705
25 1 uruu bair baina МИX 2016.05.02 2101
24 buudaliin em ajil baina МИX 2016.05.02 2174
23 buudliin arbait hiine МИX 2016.05.03 2297
22 bair baina 1 oroo 1 sayiin baritsaatai МИX 2016.05.02 2303
21 Тэгүд машины дугуй дахин боловсруулах үйлдвэрт 3 эрэгтэй ажилчин авна. МИX 2016.05.06 2307
20 사가정역 oirhon bair baina 2 room МИX 2016.05.16 2350
19 Achaa achih/tegpe/ 2 eregtei awna МИX 2016.05.02 2422
18 사당역 택배 arba baina. МИX 2016.05.03 2424
17 ILSAND AJIL BAINA МИX 2016.05.02 2472
16 2 oroo bair baina mgl town oirhon МИX 2016.05.02 2480
15 Eregtei arbait bna. МИX 2016.05.16 2485
14 setakt er em ajil bn 01032755637 МИX 2016.08.21 2533
13 Oedoliin vildvert indvvchin ajild avna 회기동 01029346452 МИX 2016.08.21 2541
12 Гольфийн талбайн машин угаалгын газар ажиллах 20-35 насны залуусыг бүртгэж байна. МИX 2016.05.06 2554