Солонгос улсын Прокурорийн газраас тус улсын 17 дахь удаагийн ерөнхийлөгч И Мёнг Пак-ийг авилгалын хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн баривчилсан байгаа билээ.
Мөн Прокурорийн газраас экс ерөнхийлөгчийн эхнэр, тэргүүн хатагтай байсан Ким Юн Уг-аас мэдүүлэг авна хэмээн мэдэгдэж байсан бөгөөд үүний дагуу түүнийг өнөөдөр Прокурорын газарт очиж мэдүүлэг өгөхийг шаардсан байна.
Гэвч тэрээр дуудсан цагт очоогүй байна.

Экс тэргүүн хатагтайн өмгөөлөгч хэлэхдээ "Экс ерөнхийлөгч И Мёнг Пак нь түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа ажиллагааг үнэн шударга, хуулийн дагуу биш байна хэмээн үзэж, мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Тэгвэл түүний эхнэр Ким Юн Уг ч мөн татгалзаж байна" гэжээ.
Прокуруорын газар нь экс ерөнхийлөгч И Мёнг Пак-ийг "DAS' нэртэй компанийн жинхэнэ эзэн хэмээн сэжиглэнж байгаа ба түүний эхнэр Ким Юн Уг нь 1990 оноос 2007 он дуустал 400-н сая вон буюу монгол мөнгөөр 820 сая төгрөгийн худалдан авалт хийхдээ,ягаад "DAS' компанийн нэр дээрх банкны картаар төлбөр хийсэн шалтгааныг тодруулах гэж байгаа юм байна.