메뉴 건너뛰기


Өмнөд Солонгосын “The Digital Times” эдийн засгийн мэдээллийн сайтад “Korean Air” компани Улаанбаатар-Инчеоны чиглэлийг 19 жилийн турш үнэтэй тасалбараар монопольдож байгаа тухай нийтэлжээ.

Сүүлийн үед “Korean Air”-ын гэр бүлийн гишүүдтэй холбоотой дуулиан дэгдэж, татвараас зайлсхийсэн хэргийг нь шалгаж эхэлсэнтэй холбоотой уг асуудал сөхөгдсөн байна.
koreaair.jpg
Мэдээлэлд өгүүлснээр Улаанбаатар-Инчеоны чиглэлийн нислэгийг тус компани Монголын засгийн газартай тохиролцсон онцгой эрхийн хүрээнд ижил зайтай бусад чиглэлээс даруй гурав дахин өндөр үнээр сүүлийн 19 жилийн турш үйлчилж байгаа ажээ.

Жишээлбэл Инчеон-Хонг Конгийн хоёр чиглэлтэй нислэгийн үнэ 323,700 воны үнэтэй байгаа бол Улаанбаатар-Инчеоны чиглэл зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 1-ний хооронд 955,500 воны үнэтэй байгааг нийтлэлд дурдсан байна.

Дээрх хоёр үнэнд шатахууны нэмэлт зардал 30,800 вон ижил хэмжээтэй багтсан нь хоёр чиглэл ижил зайтай болохыг харуулж байгаа гэнэ. Улаанбаатараас Инчеон хүртэл 3 цаг, 10 минутаас 3 цаг 40 минутын хооронд аялдаг бол Хонг Конг-Инчеоны чиглэлд 3 цаг 40 минутаас 3 цаг 50 минутын хооронд нисдэг байна.

Энэхүү онцгой эрхийг цуцлан шинэ өрсөлдөгч оруулж, хоёр орны хоорондын нислэгийг нэмэгдүүлэх талаар засгийн газар хооронд хэлэлцдэг ч Монголын талаас няцаасаар байдаг тухай Өмнөд Солонгосын Газар, Тээвэр, Аялал Жуулчлалын яамны эх сурвалж мэдээлжээ. 2012 онд Өмнөд Солонгосын Шударга Өрсөлдөөнийг дэмжих газар монополийг арилгах даалгавар “Korean Air” компанид өгч байсан ч шийдэгдээгүй өнгөрснийг тэр бас хэлсэн байна. Мөн тухайн онд Монголын иргэний нислэгийн өндөр албан тушаалтан Жэжү арал руу аялахдаа зардлаа “Кorean Air” компаниар төлүүлсэн нь илэрч, маргаан дэгдээж байсан гэнэ.

“Korean Air” комппанийг эзэмшдэг Ханжин группын ерөнхийлөгч анх Boeing 727 нисэх онгоц Монголын талд хандивлаж, “Korean Air”-ийн ерөнхийлөгчийг Монголын засгийн газар “Алтан гадас” одонгоор шагнаж, Монголд зочлоход нь төрийн хүндэтгэлийн түвшинд угтаж авч, үйлчилдэг зэрэг онцгой харилцаатайг нь мөн өгүүлжээ.

Харин “Korean Air” компанийн төлөөлөгч “Монголын чиглэл зуны улиралд ачаалал нь нэмэгддэг тул жилийн орлогоо энэ үед нөхөж авдаг. Мөн цаг агаарын хүнд нөхцөл байдал нь тасалбарын үнийг нэмэх үндэслэл болдог” гэж тайлбарлажээ.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
117 БНСУ –н Эрүүл Мэндийн даатгалын Ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын 2018 оны шимтгэлийн хувийг нэмэгдүүлсэн билээ file МИX 2018.07.17 397
116 2019 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгож тогтоов. file МИX 2018.07.17 438
115 Солонгосын шүүх Монгол эмэгтэйн талд шийдвэрээ гаргажээ. МИX 2018.07.13 1261
114 Хойр Солонгосын дайны улмаас салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг садан төрөлтэй нь ирэх 8 дугаар сарын 20-26-нд уулзуулахаар тохиролцжээ. МИX 2018.06.26 351
113 Солонгос улсад амьдардаг хууль бус гадаад иргэдийн тоо анх удаа 300 мянга давжээ. file МИX 2018.06.19 518
112 Солонгос иргэд Фэйсбүүк хэрэглэх нь багасч, Инстаграм хэрэглэх нь ихэссэн байна file МИX 2018.06.19 323
111 Сөүл аюулгүй ажилгааны аппликэйшн танилцуулж байна ~ file МИX 2018.06.07 338
110 Монголчуудын нээлттэй өдөрлөг 2018-06.09 10:00цагаас. file МИX 2018.06.06 298
109 СӨҮЛ ХОТНОО “ТАЛ НУТГИЙН ЭЗЭНТ ГҮРЭН МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ. file МИX 2018.05.16 488
108 ХЭЛЭЛЦЭЭГ ЦУЦАЛСАНД ХАРАМСАЖ БУЙГАА ӨМНӨД СОЛОНГОС ИЛЭРХИЙЛЭВ file МИX 2018.05.16 630
» “Korean Air” компани Улаанбаатар-Инчеоны чиглэлийг 19 жилийн турш үнэтэй тасалбараар монопольдож байгаа тухай нийтэлжээ. file МИX 2018.05.16 644
106 ӨМНӨД БОЛОН УМАРД СОЛОНГОС ДЭЭД ТҮВШИНД ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ file МИX 2018.05.15 456
105 БНСУ-ын ЭСЯ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгвөл виз мэдүүлэх эрхийг хаана file МИX 2018.05.10 799
104 Ким Жон Ун Сөүл дэх Ерөнхийлөгчийн Хөх ордонд айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. file МИX 2018.04.27 1178
103 2018 Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт" болох түүхэн өдөр. file МИX 2018.04.27 8263
102 2018 оны Солонгос Гадаад Судлалын Их Сургууль МИX 2018.04.24 541
101 Хан Ган Дрон FESTIVAL SEOUL 2018 file МИX 2018.04.21 443
100 БИДНИЙ ЗҮРХ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ 3X3 ХӨДӨЛГӨӨН file МИX 2018.03.30 856
99 세계 청소년들과 교류하고 꿈과 역량을 키우자 file МИX 2018.03.30 1135
98 ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН И МЁН БАК БАЙЦААЛТ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ МИX 2018.03.26 667