메뉴 건너뛰기


Зураг
Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийх уулзалтаа дангаар цуцалсан АНУ-тай хэзээ ч, ямар ч хэлбэрээр уулзахад бэлэн байгаагаа Умард Солонгос мэдэгджээ. Энэ тухай Хойд Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Ким Ке Гваны мэдэгсэнийг “Ёнхап” агентлаг иш татан мэдээлэв.

“АНУ-тай бид яриа хэлэлцээ хийхэд болон асуудлыг шийдвэрлэхэд хэзээд бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

“АНУ-ын эрх баригчдын зүгээс Хойд Солонгостой хийх уулзалтаа цуцалсан хэдий ч бид яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байна. Д.Трампын шийдвэр олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл зоригтой нийцэхгүй байна” гэж Ким Ке Гван онцлон тэмдэглэсэн байна.
 
Ирэх сарын 12-нд Сингапурт хийх уулзалтаа цуцалж байгаа хэдий ч цаашид Ким Жөн Унтай уулзахад бэлэн байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп захидлаараа дамжуулан мэдэгдсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Э.Аянзаяа
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11 Сөүл хотын захиргаа газар доорх нууц байгууламжийг нийтэд үзүүлж эхэллээ МИX 2015.10.02 2119
10 Улсаа чанга гараар хөгжүүлсэн армийн генерал Пак Жүн Хи МИX 2015.09.25 2233
9 БНХАУ-ын дарга Си Жинпинь баруун талдаа ОХУ, зүүн талдаа Солонгос улсын Ерөнхийлөгчийг зогсоно file МИX 2015.09.02 2224
8 Пхеньян Сөүлээс 10 тэрбум ам.доллар нэхжээ МИX 2015.01.30 3155
7 АНУ, Солонгосын хоёрдахь дайн эхлүүлэх нь гэж БНАСАУ шүүмжлэв file МИX 2014.12.02 2883
6 Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил авсан нь Монгол Улсын хувьд эмзэг асуудал file МИX 2014.10.09 5250
5 БНСУ-ын Гадаад хэргийн сайд айлчлав file МИX 2014.08.27 5041
4 Пак Кын Хе Батлан хамгаалахын сайдаа солив file МИX 2014.06.02 3428
3 МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА file МИX 2014.05.23 3503
2 Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав МИX 2014.04.18 3089
1 Солонгосын тагнуулын албанд өөрчлөлт хийнэ 관리자 2014.04.16 4770