메뉴 건너뛰기


Зураг
Хоёр Солонгосын харилцаа холбоог нэмэгдүүлэх, ХОЙД Солонгостой бизнес эрхэлж буй компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна гэж БНСУ-ын Улс орноо нэгтгэх яам мэдэгдлээ.

Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь хоёр Солонгос хоорондын бизнесийг зогсоосноос үүдэн алдагдал хүлээсэн компаниудын үйл ажиллагааг тогтворжуулахад тусламж үзүүлэх болон ХОЙД Солонгостой хэрэгжүүлж буй эдийн засгийн төслүүдэд тавьсан хориг арга хэмжээг дахин хянах үүргийг Засгийн газарт даалгах явдал юм.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг наймдугаар сард батлахаас өмнө энэ даваа гарагаас эхлэн олон нийтэд танилцуулан санал хүсэлтийг авч байна гэж яамны албан хаагч мэдэгдэв.

Мөн ХОЙД Солонгостой хамтран бизнес эрхэлсэнээсээ болж эрсдэл хүлээсэн компаниудыг хамгаалах шаардлага өндөр байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргажээ.

ХОЙД Солонгосын пуужин болон цөмийн өдөөн хатгалгын хариуд тус улсын хилийн Кэсон хот дахь хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг 2016 онд БНСУ-ын консерватив Засгийн газар гэнэт гаргасан нь тухайн цогцолборт үйл ажиллагаа явуулдаг байсан Өмнөд Солонгосын компаниуд их хэмжээний алдагдал хүлээхэд хүргэсэн байна.

Д.Нямтулга
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» ХОЁР СОЛОНГОС ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ХУУЛЬ БАТАЛНА. МИX 2018.07.17 446
255 КИМ ЖӨН УН УЛС ОРНОО “ЖИРИЙН УЛС” БОЛГОХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА ГЭЖ МЭДЭГДЖЭЭ МИX 2018.07.13 459
254 ХОЁР СОЛОНГОСЫН ТЭЭВРИЙН САЙД НАР ТӨМӨР ЗАМУУДЫГ ХОЛБОХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ МИX 2018.06.26 402
253 Цагдаагийнхан 100 өдрийн турш МАФИ бүлэглэлийнхэнтэй тэмцжээ file МИX 2018.06.25 614
252 ҮЙЛДВЭРИЙН ДОГОЛДОЛТОЙ АВТОМАШИНУУДАА ЭРГҮҮЛЭН ТАТНА МИX 2018.06.19 740
251 ПУСАН хотод болж буй Busan International Beauty Master Contest 2018 аас 2 алтан медал авсан байна. file МИX 2018.06.05 649
250 Жэжү арлын ЦГ: “Хууль бус цагаач иргэдийг харвал мэдэгдэнэ үү” МИX 2018.05.09 9545
249 Хоёр Солонгосыг төмөр замаар холбох санал гаргалаа МИX 2018.05.09 17363
248 Ким дарга нисэхээс айдаг уу? file МИX 2018.04.27 9438
247 ХОЁР СОЛОНГОСЫН УДИРДАГЧИД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ МИX 2018.04.27 9664
246 Монгол залуу Солонгосын Агаарын Цэргийн Академиас хөөгджээ МИX 2018.04.21 18146
245 Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн шүүх хурлыг телевизээр шууд дамжуулна. МИX 2018.04.03 10301
244 "Экс ерөнхийлөгч И Мёнг Пак нь түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа file МИX 2018.03.30 17483
243 ХОЁР СОЛОНГОС ИРЭХ САРЫН 27-НД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ХИЙХЭЭР БОЛОВ МИX 2018.03.30 2080
242 Ш.АБЭ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА МИX 2018.03.13 9456
241 КИМ ЖӨН УН АНУ-ТАЙ ЭНХИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА МИX 2018.03.12 1352
240 ПАК ГЫН ХЭГИЙН ДОТНЫ НАЙЗ ЧОЙ СУН СИЛЬД 20 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ МИX 2018.02.14 2276
239 ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙГ ХАКЕРЧИД "ОНИЛЖЭЭ" МИX 2018.01.09 2521
238 хууль бусаар ажилладаг иргэдийн тоог бууруулах арга хэмжээг эрчимжүүлнэ МИX 2018.01.08 10247
237 Олон улсын Инчоны нисэх онгоцны буудал 2дах Терминалыг 1сарын 18нд шинээр нээх гэж байгаатай холбогдуулан гадаад иргэдийн 13дахь сарын цалин болон нийгмийн даатгалын олговор авах банкнуудын байрлалыг орууллаа file МИX 2018.01.07 2386