Солонгос Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ.
2018.08.07 11:34
Солонгосын Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн зуны анхны амралт эхэлжээ.
Тэрээр 7-р сарын 30-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоног амарч, 8-р сарын 6-ны өдөр ажилдаа орох юм байна.

Ерөнхийлөгч Мүн Че Ин амралтаа эх орондоо ууланд аялж, ном уншиж өнгөрөөж байгаа ба түүний хувьд бусад өндөр хөгжилтэй орнуудын ерөнхийлөгчтэй харьцуулбал харьцангуй цөөхөн хоног амардаг ажээ.
Тухайлбал АНУ-ын экс ерөнхийлөгч Б.Обама зуны амралтаараа 30, харин өнөөгийн ерөнхийлөгч Д.Трамп 17 хоног амарч байсан бол Японы ерөнхий сайд Аве Шинчу 14 хоног тус тус амарч байсан юм байна.