Солонгос Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе давж заалдахаас татгалзаж, эргэлт авахгүй байгаа ажээ
2018.09.12 16:11
Өмнөд Солонгос улсын 18 дахь ерөнхийлөгч Пак Гын Хе 25 жил шоронд суух ял, 20 тэрбум воноор торгуулах ял авсан билээ.
Тэрээр өнөөгийн байдлаар 510 хоног шоронд суухдаа зөвхөн өмгөөлөгчидтэйгээ уулзахаас бусад бүх эргэлтээс татгалзсан ба эрүүл мэндийн шалтгаанаар шоронгийн өрөөнөөс 7 удаа гарч эмнэлэгт үзүүлсэн байна.

Мөн эрэгтэй, эмэгтэй хоёр дүү нь эргэлтээр очиход гарч уулзахгүй хэмээн өрөөнөөсөө гараагүй удаатай ажээ. Экс ерөнхийлөгч Пак Гын Хе дээд шүүхээс түүнд оноосон ялыг сонссоны дараа давж заалдахгүй гэж мэдэгдсэн бөгөөд өнөөгийн байдлаар давж заалдах хугацаа өнгөрсөн байна. Тэрээр энэ жил 66 настай, 25 жил шоронд суувал 91 настайдаа суллагдах ажээ.