Солонгос Солонгос улс 2019 оноос эхлэн ариун цэврийн өрөөнд хогийн сав тавихгүй болно
2018.09.12 16:21
Солонгос улс 2019 оны 1-р сараас эхлэн метро, нийтийн жорлон, зоог, кофены газрын ариун цэврийн өрөөнд хогийн сав тавихгүй байх журам үйлчилж эхлэх ажээ.
Ингэснээр хогийн савнаас гардаг эвгүй, бохир үнэртэй холбоотой иргэдийн гомдол байхгүй болох бөгөөд тэд хэрэглэсэн ариун цэврийн цаасыг жорлонд хийж, усаа татах юм байна.

Өнөөгийн байдлаар метроний хэд хэдэн буудалд туршилтын журмаар хогийн савгүй өрөөгөөр үйлчилж, жорлонд цааснаас өөр зүйл хийхийг хориглосон анхааруулга наажээ.
Гэвч иргэд ариун цэврийн өрөөнд хогийн сав байхгүй тул өөр бусад хогоо жорлонд хийж бөглөрүүлэх асуудал үүссээр байгаа юм байна.
Олон нийтийн үйлчилгээний газрууд уг журмаас татгалзаж ариун цэврийн өрөөнд хогийн сав тавьбал нэг сая хүртэлх воноор торгуулах ажээ.