Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн эмч нар сүүлийн үед үр хөндүүлэх мэс засал хийхээс татгалзах болсон байна.
Тус улс хэрвээ тухайн эмэгтэй өөрөө хүсвэл, мөн жирэмсний үед нөхөр нь нас барсан гэх мэт тохиолдолд тэдний хүсэлтийн дагуу үр хөндүүлэх мэс засал хийдэг ба өөр бусад тохиолдол хориглодог ажээ.

Гэвч энэ байдал нь гэр бүл болоогүй залуу охид мөн хүрээгүй жирэмслэлттэй учирсан эмэгтэйчүүдэд илүү хүнд тусч, тэд нууцаар үр р хөндүүлэх мэс засал хийлгэж хууль зөрчих явдал гарсаар байгаа юм байна.
Нөхцөл байдал ийм байхад Гэр бүл, эмэгтэйчүүдийн яамнаас үр хөндүүлэх хуулийг цуцлахаар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаатай холбогдуулан, эмч нас мэс засал хийхээс татгалзаж эхэлжээ.
Өнөөгийн байдлаар дэлхийд өндөр хөгжилтэй гэгдэх орнуудаас 21 улсад үр хөндүүлэх нь тухайн эмэгтэйн эрх чөлөөний асуудал хэмээн тооцож, үр хөндүүлэхийг хуульчилсан байдаг юм байна.