Солонгос Өсвөр насны хүүхдийн гэмт хэргийн тоо 240,000-д хүрчээ
2018.10.11 12:39
Улсын их хурлын боловсролын хорооны гишүүн Ким Хан Пюу нь цагдаагийн газраас авсан “Өсвөр насны хүмүүсийн гэмт хэргийн өнөөгийн байдлын судалгаан”-нд үндэслэн 2013 оноос хойш 2017 оны хооронд хүн амины гэмт хэрэг, дээрэм, хулгай, хүчин, хүчирхийлэл зэрэг 5 төрлийн гэмт хэрэгт шалгагдсан 245351 өсвөр насны хүүхдүүд байгаа талаар 9-ны өдөр мэдээлжээ. Өсвөр насны хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг гэдэг нь 18 доош насны хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийг хэлдэг аж. Гэмт хэргээр авч үзвэл хулгайн гэмт хэрэг хамгийн их буюу 127749 хүүхэд байгаа бөгөөд бүс нутгаар авч үзвэл Гёнгиду хамгийн их буюу 62125, үүний дараа Сөүл, Пүсан, Инчон зэрэг газрууд орсон байна.

Үүнтэй холбогдуулан Хан гишүүн “Өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх , алдаагаа давтахгүй байх боломжийг олгосон төр, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн ярилаа.