Солонгос Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд шинэ амьдралыг бэлэглэлээ
2018.11.07 10:38
БНСУ-ын Гачондэ Гил эмнэлэг төрөлхийн зүрхний өвчтэй Монгол хүүхдүүдэд хагалгаа хийж, бүрэн эдгэрсэнд нь баяр хүргэн баярын арга хэмжээг Солонгос дахь өөрийн эмнэлгийн байрандаа энэ сарын 4-ны өдөр зохион байгуулсан байна. Эдгээр хүүхдүүд нь өнгөрсөн сарын 17-ны өдрөөс 24-ний өдөр хүртэл хэд хэдэн удаа хагалгаанд орж, бүрэн эдгэрсэн тул энэ сарын 6-ны өдөр нутаг буцахаар болжээ. Хүүхдүүдийг бүрэн эдгэрсэнд нь баяр хүргэхээр Гачон эмнэлгийн ажилчдаас авахуулаад Инчон хотын олон улсын харилцааны төлөөлөгч, ивээн тэтгэгч байгууллагын ажилтнууд оролцсон байна. Хүүхдүүдийн эцэг эхчүүд эмнэлгийн байгууллага, ивээн тэтгэгч байгууллагад баярласнаа илэрхийлэн, мэндчилгээ дамжуулжээ.
Гачондэ Гил эмнэлэг анх 1992 онд Вьетнам улсын өвчтөнд тусалж байснаас хойш 26 жил гадны улс орнуудын зүрхний өвчтэй хүүхдүүдэд тусламж үзүүлжээ.

Өнөөг хүртэл нийт 17 улсын 417 хүүхэд, багачуудад шинэ амьдралыг бэлэглээд байна. Үүнтэй холбогдуулан Гачондэ Гил эмнэлгийн дарга Ким Ян Ү “Тусламж хэрэгтэй хөгжиж байгаа болон буурай орны хүүхдүүдийн төлөө энэхүү сайн үйлсийн арга хэмжээг цаашдаа ч гэсэн үргэлжлүүлнэ” гэжээ.