Солонгос Гадаадын 646 хууль бус иргэдийг саатуулж, эх оронд нь буцаажээ
2018.12.04 18:40
Солонгос Улсын Хууль зүйн яам болон Гадаадын иргэд, харъяатын алба хамтран тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт хийж, эх оронд нь буцаах эрчимжүүлсэн ажил зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд 9-р сарын 1-нээс 11-р сарын 1-н хүртэлх 2 сарын хугацаанд ажилд зуучилдаг газрууд буюу самушилд шалгалт хийж, нийт 28 зуучлалын газраас 646 хууль бус иргэдийг саатуулж, эх оронд нь буцаажээ.
Мөн хууль бус гадаадын иргэдийг ажиллуулсан 38 ажил олгогчдод хуулийн дагуу зохих хариуцлага хүлээлгэсэн байна.
Ажилд зуучилдаг газрууд тухайн ажлыг хийх гадаад иргэний биеийн байцаалтыг журмын дагуу сайн хянаж шалгалгүйгээр ажилд зуучлах нь түгээмэл байдаг аж. Тиймээс зөрчил гаргасан бол эхний удаад 1 сар, хоёр дахь удаад 2 сар, харин 3 дахь удаа зөрчвөл үйл ажиллагаа явуулах эрх нь цуцлагддаг юм байна.
http://www.newstomato.com/ReadNews.aspx?no=861465