Солонгос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгон нэмэгдүүлж
2019.01.02 12:03
БНСУ-д Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8350 вон болгон өсгөснөөр дундаж цалингийн доод хэмжээ 1 745 150 вон болон нэмэгдэх ба ажиллах цагийг долоо хоногт 40 цагаас илүүгүй байхаар заажээ.
Ажлын байрны тогтвортой байдлыг хангах үүднээс 2 сая 100 мянган воноос доош цалинтай, 30 хүртэлх ажилчидтай аж ахуйн нэгжид 1 хүн тутамд урьд жилийнхтэй адил 130 000 вон олгох буюу 5 хүртэлх ажилчинтай аж ахуйн нэгжид 150 000 воны дэмжлэг үзүүлэх юм байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зуучлах зорилгоор нэг сарын 500 000 воныг 6 сар хүртэл олгох буюу тэтгэмж олгосны дараа 3 сарын дотор ажилд орвол 500 000 воныг нэмж нэг удаа урамшуулан олгох юм байна.
Мөн 6 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 100 000 вон олгохоор болсон ба
2019 оны 9 сараас 7 хүртэлх насныханд олгох юм байна.