Солонгос Улсад тамхи татахыг хориглосон барилга байгууламж, хоолны газар, орон сууцны хорооллын 1 давхар болон гадна талбайн тохижилтонд тамхи татдаг хүмүүсийн хор уршиг асар их байгааг тухайн газар амьдардаг оршин суугч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг газрын эзэд нэгэн дуугаар илэрхийлж байна.
Үүний нэг жишээ нь:
Сөүл хотын Мапу дүүргийн мэдээллийн агентлагын бичил төвийн эрхлэгчийн хэлснээр “Өдөртөө 20-иос дээш удаа тамхи татаж байгаа хүмүүсийг хөөдөг ч эцэст нь хий хоосон хашгирагч болон хувирдаг. Аргаа бараад хориглосон сануулах хуудсууд бичиж үзлээ, камер хүртэл байрлуулж үзлээ ямар ч үр дүн алга” гэжээ. Ялангуяа залуучууд маш их тамхи татдаг байна.

Асуудлын гол нь гудамж зам талбайд тамхи татахыг хориглоогүй байдаг учраас тамхичдыг хөөн зайлуулах аргагүйн дээр ямар нэг байдлаар зогсоох арга зам олоход хүндрэлтэй байгаа юм байна. Чон-бук их сургуулийн нийгэм судлаач багшийн хэлснээр “Одоогийн хууль нь зөвхөн өрөө тасалгаа дотор л тамхи татахыг хориглосон байдгаас өрөөнөөс гадна талд байгаа тамхичдад нөлөөлөхгүй цоорхой хууль болсон байна. Цаашид тамхины хуулиа хэрэгжүүлэхийн тулд тамхи татдаг иргэдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц хууль болгон өөрчлөхөөс өөр аргагүй” гэжээ.
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.