메뉴 건너뛰기


БНСУ-ын нийслэл Сөүл хотод удахгүй болох “BTS” хамтлагийн тоглолтуудыг Азийн зургаан орны кинотеатраар шууд дамжуулан үзүүлнэ гэж тус хамтлагийн менежментийн агентлаг лхагва гарагт мэдээлжээ.

“BTS” энэ долоо хоногийн бямба, ням болон ирэх долоо хоногийн мягмар гарагт эх орондоо хийх тоглолтоор “Love Yourself: Speak Yourself” нэртэй дэлхий даяар хийж буй аялан тоглолтоо өндөрлүүлэх ажээ. 
bts.jpeg




Бямба гарагийн тоглолтыг “V live” шууд дамжуулалтын стриминг үйлчилгээ болон “Naver” цахим платформоор дамжуулна гэж “Big Hit” энтертайнмент мэдээлжээ. Ням гарагийн тоглолтыг Азийн зургаан орны кинотеатраар шууд дамжуулах бөгөөд үүнд Өмнөд Солонгос, Япон, Тайван, Сингапур болон Тайланд багтаж байна.

Харин сүүлийн буюу мягмар гарагийн тоглолтыг шууд дамжуулахгүйгээр зөвхөн тоглолтын үзэгчдэд толилуулах гэнэ. “BTS” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлсэн бөгөөд Америк, Европ, Азийн томоохон хотуудад тоглосны зэрэгцээ энэ сарын эхээр Саудын Арабын нийслэлд тоглолтоо хийжээ.

Ж.Оюунтуяа СӨҮЛ. /Yonhap/. 
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» BTS” хамтлагийн тоглолтуудыг Азийн зургаан орны кинотеатраар шууд дамжуулан үзүүлнэ file МИX 2019.10.24 737
25 Шин Мин А Солонгосын хүүхдүүд төдийгүй Монгол, Камбож зэрэг улсуудын түлэгдэлтэй 8 хүүхдүүдийг Солонгост авчран эмчүүлсэн удаатай гэнэ. file МИX 2019.03.04 2807
24 БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг Европын хөгжмийн наадмаас шагнал хүртжээ file МИX 2018.11.07 790
23 Чи бэлэн үү? file МИX 2018.09.18 1108
22 ДУУЧИН РЕЙН ШИНЭ ЦОМОГ ГАРГАНА МИX 2018.06.25 949
21 “ШЯЙНИ” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН АМИА ХОРЛОЖЭЭ МИX 2017.12.19 10258
20 “Нарны үр сад” киноны жүжигчид гэрлэлээ [1] МИX 2017.11.01 11071
19 Рэин, Ким Тэ Хи нар гэрлэнэ file МИX 2017.01.17 12395
18 Дэлхийд гайхагдсан Монголын авьяастнууд file МИX 2017.01.17 12986
17 Солонгосын реппер Сан Ег Төрийн тэргүүнээ шогложээ МИX 2016.11.28 4282
16 Монгол залуу Холливудын кинонд дүр бүтээлээ МИX 2016.03.24 25882
15 Shilla зочид буудалд хуримаа хийжээ МИX 2016.03.24 21642
14 “Gangnam Style”-ийг 2,5 тэрбум хүн үзжээ МИX 2016.01.21 3884
13 МОНГОЛ ОЮУТАН СОЛОНГОС КИНОНД ДҮР БҮТЭЭЖ БАЙНА МИX 2015.11.12 2924
12 Монгол Солонгосын хамтарсан тоглолт болно МИX 2015.09.25 2919
11 Монгол залуу “Asian best model” боллоо file МИX 2014.11.24 3916
10 "K-Pop world festival" дэлхийн наадамд Б.Очирбат 3-р байр эзэлжээ file МИX 2014.11.08 3999
9 “K-Pop World Festival 2014” -ийн оролцогч Монгол залуу file МИX 2014.10.10 3889
8 Солонгосын рэпер PSY-гийн шинэ клип дахиад л дуулиан тарилаа МИX 2014.06.10 6928
7 И Бён Хон түүх амьдарлаас (Ким Ин Ха) МИX 2014.06.02 12872