БНСУ-д коронавирусын халдварын тохиолдол 763 болов
2020.02.24 12:38
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төв 10:00 цагт ээлжит мэдээлэл хийж тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол өчигдөр 17.00 цагаас хойш 161-ээр нэмэгдэж нийт 763-д хүрснийг мэдэгдэв. Шинээр Сөүл хотод 3, Бусан хотод 2, Дэгү хотод 131, Гуанжу хотод 1, Кёнги мужид 10, Умард Гёнсан мужид 11, Өмнөд Гёнсан мужид 3 тохиолдол тус тус илэрсэн байна. Шинээр илэрсэн 161 тохиолдлын 129 нь Дэгү хотын Шинчөнжи христийн сүмээс халдвар авсан ба үлдсэн 32 тохиолдлын халдварын шалтгааныг тодруулж байна.
Одоогийн байдлаар 27852 (+2275) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 19127 (+1607) иргэний хариу сөрөг гарч, 8725 (+668) иргэний хариу хүлээгдэж байна. Нийт 18 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 7 (+2) иргэн нас барсан. Одоогоор 738 (+159) иргэн тусгаарлагдсан байна.