메뉴 건너뛰기


Зөн совингийн бэлгэдэл зүй

    Унтах нойрсох цагаас гадуур, сэрүүн ахуй үед байгаль ертөнцийн угаас тогтсон шинж бэлгэ болон хувирал өөрчлөлт, амьтан, хүмүүний төрөлх заяамал шинж болон элдэв аяг араншин, үйл хөдлөлөөр нийгэм, соёл иргэншлийн хийгээд хүмүүний хувь заяаны ирээдүйн сайн муу учралыг бэлгэдэх нь зөн совингийн бэлгэдэл болно. Иймд энэ нь ёр бэлгэ, элдэв цээрийн зүйлсийг хамтад нь багтаасан өргөн дэлгэр утга агуулга илэрхийлж байна. Байгалийн үзэгдлийг өөрсдийн үзэл төсөөллөөр хувирган зөн совин болгодог нь хүмүүний нэгэн мөн чанар билээ. Эндээс зөн совин бол хүмүүн байгалийн хүйн холбооны түлхүүр, танивар дохио нь байдаг гэж хэлж болно. Зөн совин урьдаас сэрэгдэж мэдэгдэлгүй гэнэт илэрдэг хийгээд хүмүүн өөрөө тогтоон хэвшүүлдэг хоёр зүйл ялгаа бий. Тооноор шувуун сүүдэр тусвал хэний ч урьдаас мэдэж хүлээгээгүй учрал тохиол байдаг бол шувууны өндгөнд хүн сүүдрээ тусгахгүй байх  нь түүний өөрийн ухамсарлан тогтоосноос (цээр ёсноос) үүдэх үр дагаврыг бэлгэддэг. Энэ нь санамсаргүй болон зайлшгүйн харьцаан дээр үүссэн хос талтай үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, байгалиас үүтгэлтэй нь санамсаргүйн, хүнээс үүтгэлтэй нь зайлшгүйн хамаадалтай гэсэн үг. Иймд цээр ёс бол зөн совинг үүсгэн бүтээж болдог бол зөн совингоос цээр ёс үүсч болно. Аян замд үнэг зам хөндлөн гарах нь санамсаргүй тохиол хийгээд түүнийг заавал намнах нь зайлшгүй үйлдэх цээр ёс болно. Зөн совингийн бэлгэдэл бол хүмүүн өөрийн таван мэдрэхүйгээр барин хүртэж үл чадах ертөнцтэй “зургаа дахь мэдрэхүйгээр” харьцах, зохицох гэсэн оролдлого юм. Иймд энэ нь үй олон ёр бэлгэ, зөн бэлгэдлийн тэмдэг дохионоос бүрдсэн өвөрмөц нэгэн хэл хэлмэр бөгөөд түүгээр дамжуулж, хоёр ондоо ертөнц хэл барьж, холбоо тогтоож байна хэмээн өвөрмөцөөр сэтгэх маяг болно. Монгол утга соёлд, тэр дундаа туульст ийм зөнч совинч баатрууд нь ямагт хатад, дагинас, “шинжээч цагаан хүүхнүүд” байдаг нь эмэгтэй хүний уран нарийлаг мэдрэмжийг товойлгон хүншүүлж дүрсэлсэн хэрэг. Тэр дундаа эхийн зөн совин, хүүхдийн зөн совинг бүхнээс онцгойлон үзэх ёс бий болжээ. Нөгөөтэйгүүр, монголчуудын тэнгэр, онгодын шүтлэг, нөгөө ертөнцийнхөнтэй хэл ул барих, удам угсаа, гал голомтоо хамгаалах, орон зай, цаг хугацааны дунд тэсч үлдэх, хүний хамгийн нууцлаг, эмзэг цэвэр аглагийг илэрхийлэгч нь зөн совин, түүний бэлгэдэл болно.
    Зөн совингийн бэлгэдэл бол монгол утга соёлын эрхэм нандин, гайхамшигт өв бөгөөд хүмүүний мөн чанарыг шинжин судлах, далдлаг нууцлаг бүхнийг уудлан гаргах эх сурвалж мөн. Зөн совингийн бэлгэдэлд учрыг үл ухаарах зүйл гэж байж болохоос биш, утга учиргүй зүйл гэж байдаггүй. 

Сэндэнжавын Дулам

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
23 Хүүхдийн даахь үргээх монгол уламжлал file МИX 2014.11.24 3069
22 Цайны дээж өргөхийн учир file МИX 2014.11.24 2987
21 Монгол уламжлал дахь хүүхдийн хүмүүжил file МИX 2014.11.24 3644
20 зурхай 12 ордын амьдралд баримтлах ёстой зарчим МИX 2014.12.19 7045
19 АМЖИЛТАНД ХҮРСЭН ХҮМҮҮС ӨГЛӨӨНИЙ 8 ЦАГААС ӨМНӨ ЮУ ХИЙДЭГ ВЭ МИX 2015.02.05 2611
18 Үс унадаг 10 шалтгаан МИX 2015.09.25 2175
17 Сайхан Монгол Хүн МИX 2015.10.20 2402
16 Залуу насаа удаан хадгалъя гэвэл хөгшрөх завгүй л бай МИX 2015.10.20 2160
15 Цайны дээжээ ёс журмаар нь өргөөрэй, эзэгтэй нар аа МИX 2015.10.20 6805
14 Бэр гуйх Монгол ёс заншил МИX 2015.11.06 8929
13 С. Дулам Монгол бэлгэдэл зүйн тогтолцоо Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 10662
12 Монгол овог, ястан үндэстэн Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 7685
11 Монголчуудын тооны бэлэгдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 11163
10 Монголчуудын өнгийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 5639
9 Зүг чигийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.17 2306
8 Та гэртээ дараах зүйлсийг бүү хадгалаарай МИX 2017.01.17 1582
7 Дүрсийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 14764
6 Дохио зангааны бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 2423
5 Зүүдний бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 3358
» Зөн совингийн бэлгэдэл зүй Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 9114