메뉴 건너뛰기


Үзэмний шүүсний ид шид

2015.10.20 16:11

МИX Уншсан:2234

Үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калиа алдаж, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядардаг. Ийм үед үзэмний шүүс уухад зүгээр. Үзэмд калиас гадна өөр өөр тэжээллэг бодис, витамин ихтэй.

Тиймээс усаа эхлээд буцалгасны дараа үзмээ хийж , дарж хандалж байгаад уувал илүү чанартай. Зарим хүмүүс үзмээ устайгаа хамт буцалгаж хандлах нь байдаг. Энэ нь буруу. Гэхдээ үргэлж үзэмний шүүс ууж болохгүй. Хатаасан усан үзэм буюу үзэм нь их калитай байдаг. Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой.

Усан үзмийн байгалийн идэвхтэй нэгдлүүд бие махбодийг сэргээдэг бол ресвератрол нэгдэл хүний адипонектин уургийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад юм уу томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг.

Адипонектин нь тарган эсийн бүтцэд нөлөөлж, задалдаг аж. Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх гэнэ. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж.Усан үзэм нь жингээ хаяхад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай.

Эх сурвалж: www.info.mn

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 БНСУ-ын Улсын Вакцинжуулалтын хуваарь 2019 file МИX 2019.03.18 973
» Үзэмний шүүсний ид шид МИX 2015.10.20 2234
19 Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчилье гэвэл зөгийн бал өг МИX 2015.10.28 2334
18 Бумба тавихын ач холбогдол МИX 2015.09.25 2493
17 Хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ? file МИX 2015.09.03 2562
16 Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга МИX 2015.10.28 2687
15 Ханиад дарах энгийн аргууд МИX 2015.10.20 3318
14 Уушгины мэнгэр ханиалгыг эмчлэх file МИX 2014.12.09 3522
13 Зуны хэт халуун жирэмсэн эмэгтэйчүүдэд сөрөг нөлөөтэй МИX 2014.05.30 3557
12 Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. МИX 2015.11.04 4795
11 Стрессээс ангижрах массаж МИX 2015.10.20 9341
10 Эрүүл мэндийн даатгал гэдэг нь МИX 2017.05.04 12121
9 Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь МИX 2015.10.20 13375
8 Элэг цэвэрлэх арга file МИX 2014.12.09 13429
7 Уушги амьсгалын гол эрхтэн file МИX 2014.12.09 14024
6 Хайрс үлд гэж юу вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу? МИX 2015.10.23 16586
5 Хорт хавдраас сэргийлэх 7 зөвлөмж file МИX 2015.11.06 17554
4 Эрүүл явбал энэ насны жаргал file МИX 2015.11.04 18115
3 Сөүл хотын захиргаанаас хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ file МИX 2017.05.04 18246
2 Эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн ач тус(даатгалын нөхөн төлбөр) МИX 2017.05.04 19711