메뉴 건너뛰기


НОЙР БУЛЧИРХАЙ
Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. 
Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг / заавал хониных/
Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. /зумлахгүй/ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1/3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.
Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь Долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрхи аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ. 
Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.
Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан , тэрнийгээ айлтгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ. 
Эх сурвалж: Худалдааны техникумын багш агсан өндөр настан Минжүүрийн Норов энэ жорыг өгч буян болсон юм. Жорыг тэмдэглэж авсан Л.Базаррагчаа 2007-09-17
Орос ардын эмчилгээний гайхамшигт жорууд
-Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх: Тараг 1 аяга, ургамлын тос 1 хоолны халбага хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг.
-Шар шавраар ходоодоо 3 хоногт эмчилсэн туршлага: Зангидсан гараас арай жижгэвтэр шар шаврыг 1л саванд ус хийгээд буцалгана. Хөрснийх нь дараа халбагаар хутгаж байгаад цайны аягаар ууна. Ходоод хорсох дороо л намдана. Өдөрт 3 удаа хоолны өмнө цайны аягаар ууна. 7 хоног уухад шарх гүйцэд эмчлэгдэнэ.
-Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх хятад жор: 1ш өндөгний хальс, ус 140мл Бэлдэх арга: Угааж нунтаглана. Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна. Курс эмчилгээ нь 14 хоног.
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
21 Ажилчны жирэмсний амралт: file МИX 2016.07.01 41420
20 Эрүүл мэндийн даатгалын тэтгэмжийн ач тус(даатгалын нөхөн төлбөр) МИX 2017.05.04 19711
19 Сөүл хотын захиргаанаас хүүхэд төрүүлэх болон бойжуулахад үзүүлэх тусламж үйлчилгээ file МИX 2017.05.04 18245
18 Эрүүл явбал энэ насны жаргал file МИX 2015.11.04 18115
17 Хорт хавдраас сэргийлэх 7 зөвлөмж file МИX 2015.11.06 17554
16 Хайрс үлд гэж юу вэ? Бүрэн эдгэрэх боломжтой юу? МИX 2015.10.23 16586
15 Уушги амьсгалын гол эрхтэн file МИX 2014.12.09 14021
14 Элэг цэвэрлэх арга file МИX 2014.12.09 13429
13 Толгойн өвдөлт түүнийг эмчлэх нь МИX 2015.10.20 13375
12 Эрүүл мэндийн даатгал гэдэг нь МИX 2017.05.04 12119
11 Стрессээс ангижрах массаж МИX 2015.10.20 9340
» Нойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. МИX 2015.11.04 4795
9 Зуны хэт халуун жирэмсэн эмэгтэйчүүдэд сөрөг нөлөөтэй МИX 2014.05.30 3557
8 Уушгины мэнгэр ханиалгыг эмчлэх file МИX 2014.12.09 3522
7 Ханиад дарах энгийн аргууд МИX 2015.10.20 3318
6 Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах Япон арга МИX 2015.10.28 2687
5 Хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ? file МИX 2015.09.03 2562
4 Бумба тавихын ач холбогдол МИX 2015.09.25 2493
3 Хүүхдийн ханиадыг эмгүйгээр эмчилье гэвэл зөгийн бал өг МИX 2015.10.28 2334
2 Үзэмний шүүсний ид шид МИX 2015.10.20 2234