메뉴 건너뛰기


ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Умард Солонгосын Засгийн газар болон Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ улсынх нь нутаг дэвсгэр дэх эд хөрөнгийг битүүмжилж, хөрөнгө оруулалтыг хаажээ. Энэ тухай Цагаан ордон лхагва гарагт мэдээлсэн байна.

“Өнөөдөр Ерөнхийлөгч Умард Солонгост шинээр хориг арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоолд гарын үсэг зурлаа” гэж АНУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Жошуа Эрнест онцлон тэмдэглэжээ. “Тогтоолд заасны дагуу Умард Солонгосын Засгийн газар болон СХН-ын өмч хөрөнгийг битүүмжлэх, мөн тодорхой хэлэлцээ хийхийг хориглоно” гэж мэдээлэлд дурдсан байна.

Тухайлбал, “Умард Солонгосын Засгийн газар болон СХН-ын ямар нэг орлого олж байгаа металл, бал чулуу, нүүрс эсвэл программ хангамжийн” худалдааны хэлэлцээ хийхийг хоригложээ. Баримт бичигт заасны дагуу, мөн "Умард Солонгосын Засгийн газар эсвэл СХН-ын хүний эрх зөрчсөн үйлдэлд оролцсон", Умард Солонгосоос ирсэн ажилчдын хөдөлмөрийг ашигладаг, Пхеньяны дэмжлэгтэйгээр кибер гэмт хэрэг үйлддэг хувь хүн, компаниудад хориг арга хэмжээнд өртөнө.

Обама мөн “Умард Солонгост аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл технологи” экспортлох болон реэкспорт /тухайн оронд өмнө нь оруулж ирсэн барааг өөр бусад оронд дамжуулан дахин худалдах/ хийхийг, мөн тус улсад хөрөнгө оруулахыг хоригложээ.

Шинээр хориг арга хэмжээ авснаа Цагаан ордон Умард Солонгосын энэ оны эхээр явуулсан цөмийн болон пуужингийн туршилттай холбон тайлбарласан байна.

АНУ-ын Сангийн яам мөн Умард Солонгосын Засгийн газар болон байгууллагуудын 17 төлөөлөгчид нэмж хориг арга хэмжээ авч, тус улсын эзэмшилд байдаг эсвэл ашигладаг 20 хөлөг онгоцыг үйл ажиллагаа явуулахыг хориглож, битүүмжилсэн байна.

Д.Жаргал

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
20 Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв МИX 2015.12.18 2306
19 Пхеньян, Сөүлийн харилцааг зохицуулагчийг шинээр томилжээ МИX 2016.01.21 2227
18 Умард Солонгост баривчлагдсан америк оюутанд 15 жил хорих ял оноов МИX 2016.03.17 2184
» Обама Умард Солонгост дахин хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.17 2296
16 Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа МИX 2016.03.18 2030
15 Ким Жон Уны хүргэн болох өрсөлдөөн Хойд Солонгост өрнөж байна МИX 2016.05.30 7355
14 БНАСАУ дипломат ажилтнуудын хүүхдүүдийг эх орондоо ирэхийг тушаав file МИX 2016.08.25 1942
13 БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв. file МИX 2016.08.25 1936
12 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртож байна МИX 2017.01.02 1917
11 Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв file МИX 2017.02.23 1519
10 Малайз болон Умард Солонгосын дипломат сөргөлдөөн улам хурцадлаа МИX 2017.03.08 1458
9 Хойд Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа МИX 2017.03.08 1519
8 Хойд Солонгос өөрийн нутагт байгаа Малайзийн иргэдийг барьцааллаа МИX 2017.03.08 1424
7 Японы тал Ким Чен Намын хурууны хээг Малайзад хүлээлгэн өгөв МИX 2017.03.13 1728
6 Хойд Солонгос улс 19 нэр төрлийн ухаалаг утас үйлдвэрлэж байна МИX 2017.06.21 1153
5 Хойд Солонгос улс өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ МИX 2018.01.02 1238
4 ХОЙД СОЛОНГОС 140 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ХАМТЛАГАА ПЁНЧАН РУУ ИЛГЭЭНЭ МИX 2018.01.17 850
3 Хойд Солонгос ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ МИX 2018.03.02 738
2 Хойд Солонгост үүрэн холбооны 6 сая хэрэглэгч бий file МИX 2018.11.07 187
1 Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьжээ МИX 2019.09.16 97