메뉴 건너뛰기



СӨҮЛ. /TASS/. Умард Солонгос Япон тэнгис рүү дахин баллистик пуужин харвасан тухай Ёнхап агентлаг мэдээллээ.

Урьд нь тус улс ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг Япон тэнгис рүү харвасан тухай гуравдугаар сарын 10-нд мэдээлсэн билээ. Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хорооноос мэдээлснээр, Умард Солонгосын өмнөд нутагт оршдог Хванхэ-Пукто мужаас харвасан пуужингууд 500 орчим км нисч, тус улсын зүүн нутагт оршдог Вонсан боомтоос зүүн хойш усанд унажээ.

Умард Солонгос пуужин харвасныг АНУ нотлов

Умард Солонгос “Нодон” ангиллынх байж магадгүй хоёр пуужин харвасныг АНУ бүртгэсэн байна. Энэ тухай телевизийн “NHK” суваг Пентагоны төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилжээ.

“АНУ-ын Зэвсэгт хүчин хоёр баллистик пуужин харвасныг бүртгэж авсан. Тэдгээрийг “Нодон” ангиллын дунд тусгалтай пуужин гэж таамаглаж байна. Умардын харвасан пуужингууд Япон болон Өмнөд Солонгост ямар ч аюул учруулаагүй” гэж тус сувгийн мэдээлэлд дурдсан байна.

“Хохирол учирсангүй”

Умард Солонгосын харвасан баллистик пуужингаас учирч болох ямар нэг хохирол бүртгэгдээгүй гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.

“Одоогийн байдлаар бидэнд учирсан ямар ч хохирол бүртгэгдээгүй байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Үүний сацуу Абэ, Японы Засгийн газар пуужингууд унасан Япон тэнгисийн бүсэд байгаа хөлөг онгоцуудын талаар мэдээлэл цуглуулж байгааг мэдэгджээ.

Харин Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатни д пуужин харвасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. “Өнөөдөр Японы цагаар 05 цаг 55 минутад Умард Солонгосын баруун эрэг хавиас баллистик пуужин харвасан. Пуужин 800 км нисч, Япон тэнгист унасан” гэж тэрбээр хэлсэн байна. Энд 1200-1500 км зайд байндаа тусах чадалтай “Нодон” ангиллын пуужингийн тухай яригдаж байгаа бололтой.

“Япон эсэргүүцэж байна”

Баллистик пуужингийн ээлжит туршилттай холбоотойгоор Японы Засгийн газар Умард Солонгост эсэргүүцлээ илэрхийлэх төлөвлөж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кисида мэдэгджээ.

“Пуужин харвасан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчсөн явдал бөгөөд бид эрс буруушааж байна. Бид Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан дипломат сувгаар эсэргүүцэж байгаагаа мэдэгдэнэ” гэж тэрбээр хэлснийг Киодо агентлаг уламжилсан байна.

“Хамтарсан сургуулилтын хариу”

Умард Солонгос НҮБ-ын АЗ-ийн гуравдугаар сарын 2-нд баталсан тогтоол болон АНУ болон Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний цэргийн хамтарсан сургуулийн хариуд баллистик пуужин харвасан гэж Гэн Накатани үзэж байна.

“Энэ нь НҮБ-ын тогтоол, мөн Америк-Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилтын хариуд авсан арга хэмжээ байж магадгүй гэж бид бодож байна. Бид мэдээлэл цуглуулсаар байна. Улс орныхоо аюулгүй байдлыг хангахын тулд Засгийн газар бүхий л хүчин чармайлтаа тавина” гэж тэрбээр онцлон дурджээ. Түүний хэлснээр, “ Умард Солонгосын асуудлаар Япон улс олон улсын хамтын нийгэмлэгтэй, эн түрүүнд, АНУ болон Өмнөд Солонгостой нягт хамтран ажиллана”.

Д.Жарга

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
20 Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв МИX 2015.12.18 2306
19 Пхеньян, Сөүлийн харилцааг зохицуулагчийг шинээр томилжээ МИX 2016.01.21 2227
18 Умард Солонгост баривчлагдсан америк оюутанд 15 жил хорих ял оноов МИX 2016.03.17 2184
17 Обама Умард Солонгост дахин хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.17 2296
» Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа МИX 2016.03.18 2030
15 Ким Жон Уны хүргэн болох өрсөлдөөн Хойд Солонгост өрнөж байна МИX 2016.05.30 7355
14 БНАСАУ дипломат ажилтнуудын хүүхдүүдийг эх орондоо ирэхийг тушаав file МИX 2016.08.25 1942
13 БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв. file МИX 2016.08.25 1936
12 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртож байна МИX 2017.01.02 1917
11 Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв file МИX 2017.02.23 1521
10 Малайз болон Умард Солонгосын дипломат сөргөлдөөн улам хурцадлаа МИX 2017.03.08 1458
9 Хойд Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа МИX 2017.03.08 1519
8 Хойд Солонгос өөрийн нутагт байгаа Малайзийн иргэдийг барьцааллаа МИX 2017.03.08 1424
7 Японы тал Ким Чен Намын хурууны хээг Малайзад хүлээлгэн өгөв МИX 2017.03.13 1737
6 Хойд Солонгос улс 19 нэр төрлийн ухаалаг утас үйлдвэрлэж байна МИX 2017.06.21 1154
5 Хойд Солонгос улс өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ МИX 2018.01.02 1238
4 ХОЙД СОЛОНГОС 140 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ХАМТЛАГАА ПЁНЧАН РУУ ИЛГЭЭНЭ МИX 2018.01.17 850
3 Хойд Солонгос ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ МИX 2018.03.02 739
2 Хойд Солонгост үүрэн холбооны 6 сая хэрэглэгч бий file МИX 2018.11.07 188
1 Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьжээ МИX 2019.09.16 97