메뉴 건너뛰기


СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Пёньянд айлчлахыг урьжээ.


БНСУ-ын “JoongAng Ilbo” сонины мэдээлснээр, Ким Жөн Унаас АНУ-ын Төрийн тэргүүнд өнгөрсөн 8 дугаар сард илгээсэн захидалд Д.Трампыг айлчлахыг урьсан байна. Тэр үед Д.Трамп БНАСАУ-ын удирдагчаас “сайхан захидал” хүлээн авсан хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэж байсан аж. Гурван хуудас захидалд Ким Жөн Ун АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургууль явуулж байгаад харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу тус сургуулийн дараа яриа хэлэлцээгээ сэргээхийг санал болгосон байна. 


Түүнчлэн захидалдаа Ким Жөн Ун өндөр дээд хэмжээний гурав дахь удаагийн яриа хэлэлцээ хийхийг Д.Трампт санал болгожээ. Захидалд Д.Трамп ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна.


Д.Трамп, Ким Жөн Ун нарын Ханойд хийсэн дээд хэмжээний уулзалт үр дүнгүй өндөрлөснөөс хойш Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хоёр улсын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Хоёр улсын удирдагч өнгөрсөн 6 дугаар сард Панмүнжомд яриа хэлэлцээгээ дахин эхлүүлэхээр тохиролцсон хэдий ч энэ тохиролцоо одоог хүртэл хэрэгжээгүй юм.  


https://montsame.mn/mn/read/200717

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
» Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьжээ МИX 2019.09.16 97
39 Хойд Солонгост үүрэн холбооны 6 сая хэрэглэгч бий file МИX 2018.11.07 188
38 Хойд Солонгос ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ МИX 2018.03.02 739
37 ХОЙД СОЛОНГОС 140 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ХАМТЛАГАА ПЁНЧАН РУУ ИЛГЭЭНЭ МИX 2018.01.17 850
36 Хойд Солонгос улс 19 нэр төрлийн ухаалаг утас үйлдвэрлэж байна МИX 2017.06.21 1154
35 Хойд Солонгос улс өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ МИX 2018.01.02 1238
34 Хойд Солонгос өөрийн нутагт байгаа Малайзийн иргэдийг барьцааллаа МИX 2017.03.08 1424
33 Малайз болон Умард Солонгосын дипломат сөргөлдөөн улам хурцадлаа МИX 2017.03.08 1458
32 Хойд Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа МИX 2017.03.08 1519
31 Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв file МИX 2017.02.23 1520
30 Японы тал Ким Чен Намын хурууны хээг Малайзад хүлээлгэн өгөв МИX 2017.03.13 1732
29 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртож байна МИX 2017.01.02 1917
28 БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв. file МИX 2016.08.25 1936
27 БНАСАУ дипломат ажилтнуудын хүүхдүүдийг эх орондоо ирэхийг тушаав file МИX 2016.08.25 1942
26 Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа МИX 2016.03.18 2030
25 Умард Солонгост баривчлагдсан америк оюутанд 15 жил хорих ял оноов МИX 2016.03.17 2184
24 Пхеньян, Сөүлийн харилцааг зохицуулагчийг шинээр томилжээ МИX 2016.01.21 2227
23 Ким Чен Ун шинэ пуужингийн туршилтыг ажиглав МИX 2015.11.04 2239
22 Обама Умард Солонгост дахин хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.17 2296
21 Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв МИX 2015.12.18 2306