메뉴 건너뛰기



Дэлхийн хамгийн ядуу, хамгийн хаалттай БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрөө бол тансаглах дуртай нэгэн. Нисэх буудалд хувийн буух, хөөрөх зурвастай, завь,  хувийн эзэмшлийн арал, долоон одын үдэшлэг гээд ард түмний удирдагчийн тансаглал мундахгүй. 

1.    Нисэх зурвас. Ким Чен Уны ордны нутаг дэвсгэрт таван ч нисэх зурвас барьж байгаа нь хиймэл дагуулаас авсан зураг дээр тод харагдаж байна. Энэ талаар америкийн Солонгос судлалын Жон Хопкинсын  их сургуулийн шинжээч Кертис Мелин The Telegraph сонинд ярьжээ. 

2.    Онгоц. Ким Чен Уны эцэг Ким Чен Ир онгоцоор нисэхээс айж үргэлж хуягт галт тэргээр явдаг байсан бол өнөөгийн удирдагч нисэх дуртай. Умард Солонгосын нэг номерын онгоц нь зөвлөлтийн үеийн ИЛ-62 боловч дотор тохижилт нь огт өөр. 2015 оны хоёрдугаар сард нэг нислэгийн нь үеэр онгоцны нь тохижилтыг анх удаа олонд ил болгож зургийг нь нийтэлсэн. Улаан модон шал, зааны ясан өнгөтэй ширэн бүрээстэй мебель, үнсний болор сав гээд л .....

3.    Завь. Ким Чен Уны бас нэг тансаг эд зүйл бол 29 метр урттай завь. Британийн Princess Yachts International компанийн үйлдвэрлэсэн энэ тансаг завиараа умардын удирдагч анх 2013 онд аялсан гэдэг. Уг нь НҮБ хоригоор бол энэ улсад завь, уралдааны автомашин, дээд ангиллын  машин , үнэт чулуун гоёл чимэглэлийн зүйл гээд тансаг хэрэглээний зүйл оруулахыг хориглосон байхад 7,0 сая долларын үнэ бүхий энэ завь ямар замаар Умард Солонгост очсон нь таамаг болж үлдсэн. Магадгүй удирдагч Ким Чен Уны флот ганц энэ завиар ч хязгаарлагдахгүй байж мэднэ. Вонсон хотын боомтод түүний мэдлийн эрэг, наран шарлагын газар, завины зогсоол байдаг гэдэг. 

4.    Хувийн арал. Умардын удирдагчийн их найз сагсан бөмбөгч Деннис Родман БНАСАУ-д байнга очиж, ингэхдээ удирдагчийн хувийн арал дээр хөгжилдсөнөө дурсдаг. НБА-гийн од байсан тэрээр Умард Солонгосын байнгын зочин. Анх 2013 оны гуравдугаар сард очоод л Ким Чен Унгы сайн найзаа гэж нэрлэсэн. Тэрээр удирдагчийн хувийн арал дээр нь үдэшлэг зохиож, усны мотоциклоор зугаалснаа ярьсан байдаг. Энэ арал нь хаана байдгийг Родман яриагүй.

5.    Хувийн тороосон зам. Ким Чен Ун удирдагчийн бас нэг тансаглал нь тус улсад ганц байдаг Масикийн уулын цанын амралтын газар. Энэ баазыг ердөө 10-хан сарын хугацаанд барьж 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтад өгсөн. Тэгэхэд умардын удирдагч дулаан пальто, малгай өмсөөд тороосон замаар явж байгаа зургийг хэвлэлүүд нийтэлжээ. Мэдээж тэрээр энд хувийн тороосон замтай гэсэн үг. 

6.    Архи,  цаг, электрон бараа. Тансаг эд зүйлсийг зөвхөн Ким Чен Ун төдийгүй, түүний ойрын хүрээнийхэн ч хэрэглэдэг. БНАСАУ-ын тансаг хэрэглээний барааны импорт Ким Чен Уныг төрийн эрх барьсан эхний жилд гэхэд л хоёр дахин нэмэгдэж 645,8 сая долларт хүрсэн гэж Өмнөд Солонгосын парламент илтгэлдээ дурдсан.  Зөвхөн элит архинд гэхэд л 2012 онд 30 сая доллар зарсан бол цахилгаан бараанд 37 сая, тансаг цаганд 8,2 сая ам.доллар зарцуулсан гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
40 Хойд Солонгосын эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах боллоо МИX 2015.02.05 10160
39 Ким Жон Уны хүргэн болох өрсөлдөөн Хойд Солонгост өрнөж байна МИX 2016.05.30 7355
38 Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун минийн тэсрэлтэд ч тэсэх лимузин худалдан авлаа МИX 2015.12.08 6555
37 Ертөнцөөс тусгаарлагдсан Хойд Солонгосын бодит дүр төрх МИX 2015.02.09 3659
36 Умард Солонгос Өмнөдөд холбооны зарчмаар нэгдэх санал тавилаа МИX 2014.07.17 3618
35 Их бууны буудлагад Ким Чен Ун өөрөө оролцлоо МИX 2014.07.17 3497
34 석탄공사, 몽골 광산에 또 헛돈…현지법인 운영에도 문제점 노출 МИX 2014.10.10 3474
33 Xойд Солонгос цөмийн туршилт хийнэ гэж сүрдүүлэв file МИX 2014.11.24 3271
32 Төрийн тэргүүнүүдээс хамгийн залуу нь Ким Чен Ун KIM 2014.06.27 3250
31 Хойд Солонгос байлдааны хоёр шинэ хөлөгтэй болжээ МИX 2014.05.16 2983
30 Шинзо Абэ Пхеньянд айлчилна MIX 2014.06.10 2971
29 Ким Чен Ун олны өмнө гарч ирлээ МИX 2014.10.14 2856
28 Умард Солонгос хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээрээ туршилт хийж байна МИX 2014.12.16 2823
27 БНАСАУ цөмийн дайнд бэлэн байна МИX 2015.02.02 2683
26 Хойд Солонгос өөрсдийг нь эсэргүүцсэн хэнд ч цохилт өгөхөд бэлэн МИX 2015.10.23 2658
25 Пентагон Умард Солонгосыг тагнахад буяны байгууллагыг ашиглажээ МИX 2015.10.28 2626
24 Ким үйлдвэрлэлийн бодлого МИX 2015.09.25 2518
23 Хятадтай хийж буй харилцааг Ким Жөн Ун стратегийн харилцаа гэлээ МИX 2015.10.14 2504
» Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун юугаар тансагладаг вэ МИX 2015.09.02 2485
21 Ким Чен Уныг шүүмжлэхийг БНАСАУ-д хуулиар хориглолоо МИX 2015.07.31 2457