메뉴 건너뛰기


ПХЕНЬЯН./Yonhap/. Умард Солонгосын иргэн Малайзад амиа алдсантай холбогдуулан Пхеньян төрийн мэдлийн Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагаар /KCNA/  дамжуулан анх удаагаа мэдэгдэл хийжээ.

Өнгөрсөн долоо хоногт Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудалд амиа алдсан эрэгтэй бол удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Нам биш гэж Умард Солонгос үзсэн хэвээр байна.

Энэ хүний үхлийн шалтгааныг тогтоохоор Малайзын холбогдох албаныхан дангаараа мөрдөн шалгалт явуулж байгаа нь Умард Солонгосын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг үл тоомсорлосон хэрэг гэж KCNA мэдээллээ.

KCNA-гийн мэдэгдэлд “Умард Солонгосын дипломат паспорттай нэгэн эрэгтэй хүн хоёрдугаар сарын 13-нд Куала-Лумпурын нисэх онгоцны буудалд байх үедээ гэнэт ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан гэж Малайзын тал анх мэдээлсэн” гэжээ.

Дипломат паспорт эзэмшигч хүнтэй холбоотой аливаа хэргийг манай улс өөрийн улс орондоо шалгадаг гэдгийг Куала-Лумпур дахь манай ЭСЯ тодорхой мэдэгдсэн гэж тус агентлаг мэдээллээ.

Пхеньяны үзэж байгаагаар, Малайзын цагдаа нарын явуулж байгаа мөрдөн шалгалт бодитой бус, шударга бус байгаа аж. Мөн энэ хэрэгт цагдаа нар Умард Солонгосын талыг сэжиглэж байгааг Пхеньян буруушаан няцаасан байна.

Г.Доржханд

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
20 Ким Жөн Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв МИX 2015.12.18 2306
19 Обама Умард Солонгост дахин хориг арга хэмжээ авлаа МИX 2016.03.17 2296
18 Ким Чен Ун шинэ пуужингийн туршилтыг ажиглав МИX 2015.11.04 2239
17 Пхеньян, Сөүлийн харилцааг зохицуулагчийг шинээр томилжээ МИX 2016.01.21 2227
16 Умард Солонгост баривчлагдсан америк оюутанд 15 жил хорих ял оноов МИX 2016.03.17 2184
15 Хойд Солонгос дахин баллистик пуужин харвалаа МИX 2016.03.18 2030
14 БНАСАУ дипломат ажилтнуудын хүүхдүүдийг эх орондоо ирэхийг тушаав file МИX 2016.08.25 1942
13 БНАСАУ шумбагч усан онгоцноос Пуужингийн туршилт хийв. file МИX 2016.08.25 1936
12 Умард Солонгос тив алгасах баллистик пуужин харвах өдөр ойртож байна МИX 2017.01.02 1917
11 Японы тал Ким Чен Намын хурууны хээг Малайзад хүлээлгэн өгөв МИX 2017.03.13 1743
» Жөн Намын үхэлтэй холбогдуулан Пхеньян анх удаа мэдэгдэл хийв file МИX 2017.02.23 1521
9 Хойд Солонгосын Элчин сайд Малайзаас явлаа МИX 2017.03.08 1519
8 Малайз болон Умард Солонгосын дипломат сөргөлдөөн улам хурцадлаа МИX 2017.03.08 1458
7 Хойд Солонгос өөрийн нутагт байгаа Малайзийн иргэдийг барьцааллаа МИX 2017.03.08 1424
6 Хойд Солонгос улс өвлийн олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ МИX 2018.01.02 1238
5 Хойд Солонгос улс 19 нэр төрлийн ухаалаг утас үйлдвэрлэж байна МИX 2017.06.21 1154
4 ХОЙД СОЛОНГОС 140 ГАРУЙ ГИШҮҮНТЭЙ НАЙРАЛ ХӨГЖМИЙН ХАМТЛАГАА ПЁНЧАН РУУ ИЛГЭЭНЭ МИX 2018.01.17 850
3 Хойд Солонгос ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ МИX 2018.03.02 739
2 Хойд Солонгост үүрэн холбооны 6 сая хэрэглэгч бий file МИX 2018.11.07 188
1 Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг Пёньянд айлчлахыг урьжээ МИX 2019.09.16 97