(Мэдээлэл) - Визний ангилал солих болон сунгахтай холбогдуулан-
2016.07.20 19:04
Цахим үйлчилгээгээр мэдүүлж болох визний хүсэлт
○ Доорх визний ангилалтай иргэд визний хугацаа сунгах үед
- Соёл урлаг(D-1), Гадаад оюутан(D-2), Хэлний сургалт (D-4), Сурвалжлагч(D-5), Шашны(D-6), Томилолтын(D-7), Гадаад худалдааны удирдлага(D-9), Түр хугацааны ажил хайлт(D-10), Их сургуульд багшлах(E-1), Гадаад хэлний багш(E-2), Судалгааны(E-3), Техник сургалт(E-4), Мэргэжлийн ажил эрхлэлт (E-5), Урлаг , урлагийн тоглолт (E-6), Мэргэжлийн бус ажил эрхлэлт (E-9), Усан онгоцны ажилчид(E-10), Дагалдан оршин суух(F-1), Гэр бүлийн(F-3),, Хилийн чанад дахь солонгосчуудын (F-4), Аялал жуулчлалын ажил эрхлэлт (H-1), Солонгос гаралтай Хятад иргэдийн айлчлан ажил эрхлэх(H-2)
⇒ Улсын хураамж 60 мянган воноос 20% бууруулсан 48 мянган вон
○ Доорх визний ангилалтай иргэд визний ангиллаа өөрчлөх үед
- Солонгос гаралтай Хятад иргэдийн техник эзэмших сургалт (C-3-8)→ Солонгос гаралтай Хятад иргэдийн айлчлан ажил эрхлэх (H-2), Хэлний сургалт(D-4)→гадаад оюутан (D-2), Солонгос гаралтай Хятад иргэдийн айлчлан ажил эрхлэх (H-2)→ Хилийн чанад дахь солонгосчуудын (F-4) уруу ангиллаа солиход
⇒ Улсын хураамж 100 мянган воноос 20% бууруулсан 80 мянган вон
Цахим аргаар виз мэдүүлэх арга
○ Цагаачлалын албаны цахим хаяг болох (www.hikorea.go.kr) руу орон өөрийн мэдээллээ бүртгүүлэн гишүүн болсны дараа виз мэдүүлэхийг хүссэн хэсэг рүү орон бүрдүүлсэн материалаа хавсруулан мэдүүлэх боломжтой ба цагаачлалын албанд хувь хүнийг төлөөлөн мэдүүлэг хийх зөвшөөрөлтэй төлөөллийн албанд хандана уу.
○ Цахим аргаар виз мэдүүлэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг гадаад иргэдэд зориулсан цагаачлалын албаны цахим хаяг (www.hikorea.go.kr) мэдээллийн булан болон Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах(☎1345 )утас руу лавлана уу.