메뉴 건너뛰기


Шинэ дүрэм, журам:
• БНСУ д 10сарын 1 нээс эрчимтэй #баривчилгаа 

Энэ хугацаанд барилгын салбар дээр визтэй, визгүй хууль бусаар ажиллаж буй гадаадын иргэд ажил хийж байгаад баригдсан тохиолдолд шууд нутаг албадан буцааж, 10-н жилийн хугацаанд орж ирэх эрхийг нь хаах юм байна. 
Дээрхи хугацаагд сайн дураар нутаг буцах тохиолдолд гааль дээр хуулийн дагуу 68-1 тамга дарах бөгөөд эргэн орж ирэх хугацааг нээж өгөх юм байна. Эргээд ямар виз авахаас шалтгаалан виз гарах эсэх асуудлаа Монгол дахь Солонгос элчин сайдын яамнаас зөвлөгөө аваарай.

• F-5 статустай гадаадын иргэд цаашдаа доор тогтоосон хугацаанд ногоон карт болох байнгын иргэний үнэмлэх/영주증/ээр солих хэрэгтэй.
Цэнхэр өнгөтэй гадаад иргэний үнэмлэхээс тусгаарлан, ногоон карт болгон албан ёсоор байнгын иргэний үнэмлэх/영주증/ гэж нэрлэж байгаа болохлоор энэ журмаа дагаад нэмэлт шинэ хууль дүрэм, давуу талууд гарч ирж магадгүй гэж битүүхэндээ найдаж л байна...

• Солонгос улсад 5-аас дээш жил тогтмол оршин суусан гадаадын иргэн энгийн иргэншил/일반귀화/д хүсэлт өгч болдог байсан бол тухайн дүрэм журманд өөрчлөлт орж, энэ оны 12сарын 20-оос хойш болзол нь өөрчлөгдөн шууд өгөх боломжгүй болно.
Энгийн иргэншилд хүсэлт гаргах гэж буй иргэд энэ оны 12сарын 19нөөс өмнө амжиж өгөөрэй.

• Гэрээний визтэй иргэд шинэ ажлын байраа олоод иммигрэшнд заавал урьдчилан очиж бүртгүүлдэг байсан бол цаашдаа гадаадын иргэн өөрөө хүсвэл Хайкореа цахим хуудсаар дамжуулан иммигрэшнд очихгүй цахимаар бүртгүүлж болно.

law.jpg

• Гэрээний визтэй иргэдийн онооны E7-4 визний хүсэлтийг 10сарын 1, 2, 4нд гурван өдөр бүртгэл авна. Нэмэлт баримт бичиг шаардахгүй, шалгахгүй шууд хурааж авах учраас анхнаасаа сайн бэлдэж очоорой. 
-Оноогоо тоолж, жагсааж бичих шинэ маягт албан ёсоор гаргасан байгаа тул шинэ маягт дээр оноогоо тооцоолон зөв бөглөөрэй.
* Улирал болгон 100хүн сонгогдож байхад тэр дунд Монголчууд 2-3хүн л авсан байдаг нь харамсалтай.

Эзэн хичээвэл заяа хичээнэ... гэдгийн адил хувь хүн өөрөө хичээвэл гэрээний виз, их дээд сургуулийн визээ ахиулах боломж нэг үеийг бодвол хамаагүй нээлттэй болсон санагддаг.

Мөн манайхан хүний нутагт архи дарс ууж хоорондоо их зодоон хийж байна. Эцэстээ та өөрөө л хохироно шүү дээ.
Манай ээжийн хэлдэг нэг сайхан үг бий:
-Хүн цохих гэвэл шууд зугтаа гэдэг....сэн.

Хүний нутагт •алт шиг сайхан залуу насаа• хүнд ажилд нухлагдан өнгөрөөж байгаа ч гэсэн энэ багахан хугацаагаа үр бүтээлтэй, мөрийтэй тоглоом/казино/ болон архинаас холхон байж, интернэт хөгжсөн энэ сайхан үед өөрийгөө илүү хөгжүүлэн...эх орондоо илүү ихийг бүтээгээрэй залуусаа.
Танд ч бас боломж бий.

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
52 "Солонгосын визийн журам"-ын дэлгэрэнгүй мэдээлэл [1] МИX 2016.07.22 23821
51 (Мэдээлэл) - Визний ангилал солих болон сунгахтай холбогдуулан- file МИX 2016.07.20 20927
50 Онлайн виз сунгалт.(1345) file МИX 2018.03.02 14425
49 БНСУ-д амьдарч буй монголчуудын тоо 32.938 хүрсэн байна. file МИX 2016.11.07 12393
48 Олон удаа хил хилээр нэвтрэх журамд орсон өөрчлөлттэй танилцана уу file МИX 2017.02.13 10692
47 2018оны 4сарын 2-ноос эхлэн F1-5 статусд орох өөрчлөлт> file МИX 2018.03.30 10226
46 мөнгө угаах -гэмт хэрэг file МИX 2018.03.30 9256
45 Худалдааны виз (D-9-1) file МИX 2016.11.07 9208
44 Урилга хийх үед бөглөдөг маягтуудыг эндээс татаж аваарай. file Мэдээлэл 2014.11.26 9132
43 14.12.01 өдрөөс эхлэн сүрьеэ гийн шинжилгээ өгөх шаардлагатай боллоо. file Мэдээлэл 2014.12.08 8558
42 Солонгос улсад мэргэжилтэн (E-7) статусаар ажиллах боломжтой file Мэдээлэл 2014.12.04 7265
41 ИXШХЕГ 2014.11.10-наас эхэлж хэрэгжиж байгаа хууль file Мэдээлэл 2014.11.13 7261
40 ХайКореа цахим хуудас file Мэдээлэл 2014.10.29 6697
39 Нийгмийн нэгдсэн хөтөлбөр(KIIP) file Мэдээлэл 2015.01.27 5541
38 Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт мэдэгдэх боломжтой виз-ний ангиллууд file Мэдээлэл 2015.11.04 5221
37 Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам file Мэдээлэл 2015.01.27 4775
36 Утсаар хуулийн зөвлөгөө аваарай. file Мэдээлэл 2015.10.19 4589
35 Иммигрэйшин мэдээлэл file МИX 2017.10.24 3233
34 Инчоны цагаачлалын албанаас урьдчилан цаг авах журмыг 5сарын 2-ноос хэрэгжүүлэхээр боллоо file МИX 2016.04.26 3020
33 БНСУ-д 90-ээс дээш хоног оршин суух гадаад иргэдийн оршин суух хаяг file МИX 2016.01.07 2907