2019оны 1 сарын 1-ээс өөрчлөлт орж буй онооны D-10 статус
2018.12.26 14:40
D-10-1 статус хүсэхэд хязгаарлах зүйлс нь :
-Сүүлийн нэг жилийн дотор гарах тушаал авч байсан
-2 сая воноос дээш торгууль төлж байсан
-Хөдөлмөр эрхлэлт болон Цагаачлалын албаны хуулийг зөрчин 400.000 воноос дээш торгууль төлж байсан г.м
6-сараас доошгүй хугацаанд дадлага хийх бол дадлагын гэрээ эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Цагаачлалын албанд факс аар эсвэл биечлэн очиж зөвшөөрөл авах шаардлагатай.
Гэрээнд: цалин, дадлага хийх хугацааг тодотгож өгөх, мэргэжилтэн E-1~E7 статусын болзол хангасан байгууллага эсэхийг бататгах
*Үндсэн ажилтан авалгүй байнга D-10 дадлагын ажилтан авч ажиллуулдаг байгууллагад цаашдаа хязгаар тавих болно.
Оршин суух хугацаа сунгуулах үед:
-Цаашдын 6 сарын хэрэглээний үлдэгдэл данстай эсэх
-Банкны сүүлийн 6 сарын орлого, зарлагын хуулга бэлдэх хэрэгтэй.
Богино хугацааны болон D-3, E-9, E-10 визтэй 21 орны иргэд D10-1 статусруу солих боломжгүй.
(Үүнд: Монгол, Хятад, Вьетнам, Энэтхэг, Тайланд ...г.м орнууд багтсан байдаг.)
Хилийн чанадад буй Солонгос элчин сайдын яамнаас D10 статус авч болох эсэхийг тусад нь лавлана уу.
Цахим хуудас: www.hikorea.go.kr
/зарлал булан > дугаар 668/
*оноо тоолох товч аргачлал