메뉴 건너뛰기


ХайКореа цахим хуудас

2014.10.29 21:52

Мэдээлэл Уншсан:6697

ХайКореа цахим хуудас

Цахим хуудсаар айлчлан ирэх цаг авч болно. Оршин суух хугацаа сунгах, хаягийн өөрчлөлт, паспорт шинэчлэлт гэх мэт мэдээллийг ажлын өдрүүдэд 07:00~22:00 цагийн хооронд мэдүүлэх боломжтой.

  • Оршин суух хугацаагаа сунгах

  • Гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгах

  • Хаягийн шинэчлэлт хийх

  • Оюутан цагийн ажил хийх зөвшөөрөл авах

  • Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах гэх зэргийг цахим хуудсаар дамжуулан мэдүүлэг хийж болно.

 

А. Оршин суух хугацаагаа сунгах    

Соёл, урлаг(D-1), оюутан  (D-2), ерөнхий сургалт (D-4), сурвалжлагч (D-5), шашин (D-6), профессор (E-1), судлаач (E-3) , техникийн удирдагч (E-4), мэргэжилтэн (E-5), гэрээт (E-9), гэр бүл (F-3),  оршин суух (F-1, зөвхөн 17 наснаас доош иргэн)  дээрх статустай иргэн л зөвхөн цахим хуудсаар дамжуулан оршин суух хугацаагаа сунгалт хийх мэдэгдэл өгөх боломжтой.

 

Б. Гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгах

Гадаад иргэний үнэмлэхтэй иргэд гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгасан тохиолдолд өөрчлөлт орсон өдрөөс хойш 14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албад мэдэгдэл хийх эсвэл цахим хуудсаар мэдэгдэл хийх ёстой. 14 хоногийн дотор мэдээлэл өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй тохиолдолд торгууль үүснэ.

 

В. Хаягийн шинэчлэлт хийх

Гадаад иргэний үнэмлэхтэй иргэд оршин суугаа хаягийн өөрчлөлт хийн шилжин нүүсэн тохиолдолд нүүсэн өдрөөс эхлэн 14 хоногийн дотор шинээр шилжин очсон хаягийн харьяа дүүргийн захиргаа эсвэл Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд эсвэл цахим хуудсаар шилжин ирсэн тухайгаа мэдэгдэж бүртгүүлэх ёстой. 14 хоногийн дотор хаяг өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй тохиолдолд торгууль үүснэ.

 

Г. Оюутан цагийн ажил хийх зөвшөөрөл авах       

D2 статустай оюутан, D4 статустай хэлний бэлтгэлийн оюутанууд цагийн ажил хийх зөвшөөрөл цахим хуудсаар дамжуулан авч болно.

 

Д. Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах

Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах систем байгаа боловч интернет баталгаат кодтой(гун-ын-инжинсо) иргэд л орж шалгах боломжтой байдаг.

 

ХайКореа хуудасруу шилжих  http://www.hikorea.go.kr

 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
32 2016 оны нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. file Мэдээлэл 2016.01.04 2737
31 2 сарын 1 -ээс цаг авдаг боллоо file МИX 2016.02.02 2734
30 "Эрүүл мэндийн аялал жуучлалын байгууллага" file Мэдээлэл 2015.10.19 2651
29 Цагаачлалын албаны торгуулийн мэдээлэл. file МИX 2017.09.08 2467
28 Ур чадвартай ажилчныг шалгаруулах (E-7-4 оноот визний 4улирлын шалгаруулалтын материалыг 10.01~10.04хүртэл file МИX 2018.09.18 2449
27 2018. 01. 01 ~ 2018. 03.31 хооронд тамга даралгүй “хилээр нэвтрэх хуудас file МИX 2017.12.08 2243
26 Пёнчан олимп үзэх тасалбартай гададаадын иргэдийн оршин суух хугацааг 30 хүртэл хоногийн хугацаанд сунгаж өгнө. file МИX 2018.01.09 1861
25 cайн дураар нутаг буцах хугацаа: 2018оны 10.1ээс~2019оны 3.31 хүртэл. file МИX 2018.10.11 1480
24 KIIP хөтөлбөрийн 5 шатны хичээлийг 2018оны 2сарын 12 ноос эхлэн 80хувиас дээш ирцтэй бол онлайнаар давтан үзэх боломжтойг мэдээлжээ. file МИX 2018.02.12 1384
23 Жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийх 2018 file МИX 2018.01.17 1326
22 Гадаад иргэдэд зориулсан амьдралын лавлах - "Пёнчан 2018" өвлийн олимп” file МИX 2018.02.14 1201
21 ''Зорчигчийг урьдчилан шалгах тухай систем'' МИX 2018.04.03 1086
20 2017 онд нийт хууль бус 31,237гадаад иргэн баривчлагдан байна. file МИX 2018.01.17 1078
19 БНСУ-т байнгын оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 жил бүр шинэчлэхээр болгожээ. file МИX 2018.10.12 1057
18 БНСУ-д оршин суугаа иргэдийн тоо, мэдээллийн талаар:2019.4.30 file МИX 2019.06.13 994
17 БНСУ-виз олгохоос татгалзсан тайлбар file МИX 2019.03.22 787
16 2019оны 1 сарын 1-ээс өөрчлөлт орж буй онооны D-10 статус file МИX 2018.12.26 761
15 Өршөөлийн сар буюу гадаад иргэдийн •тусгай• сайн дураар нутаг буцах хугацаа энэ 3-р сард дуусна file МИX 2019.03.15 719
14 Солонгос улсын хууль дүрэм file МИX 2019.04.10 719
13 2018оны цалин ойролцоогоор 26,500,000хүрэхгүй бол сунгахгүй гэсэн дүрэм гарсан бн. file МИX 2019.02.28 564