Пёнчан олимп үзэх тасалбартай гададаадын иргэдийн оршин суух хугацааг 30 хүртэл хоногийн хугацаанд сунгаж өгнө.
2018.01.09 15:07
Хууль зүйн яамны Гадаадын иргэн Харьяатын албанаас 23 дахь удаагийн Пёнчаны өвлийн олимп, пара-олимп үзэх хүсэлтэй визний хугацаа дуусгавар болж байгаа гадаад иргэдийг 30 хоногийн хугацаатай оршин суух эрхийг сунгах хөтөлбөрийг 2018 оны 1сарын 9 нээс 3сарын 16 хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.
1.Хамрагдах хүрээнд Солонгос Улсад удаан болон богино хугацаагаар оршин суугч бүх гадаадын иргэн хамрагдаж болох бөгөөд харьяа газрын Гадаадын Иргэн харьяатын албанд зохих материалын хамтаар бүрдүүлэлт хийж өгнө.
2. Гадаадын иргэн харьяатын албанд оршин суух сунгалт хийлгэх гэж байгаа бол урьдчилсан цагийг заавал авсан байх ёстой
3. Бүртгүүлэх хугацаа 2018.01.09 мягмар -2018.03.16 баасан хүртэл
Пёнчаны өвлийн олимп 2018.02.09 ~ 2018.02.25
Параолимп 2018.03.09 ~ 2018.03.18
4,Бүрдүүлэх материал : гадаад паспорт , гадаад иргэний үнэмлэх , нутаг буцах хугацааны онгоцны тийз , өвлийн олимпийн үзвэрийн тасалбар
/ жич : гэртээ хэвлэсэн тасалбарыг тооцохгүй
/ жич : оршин суух хугацаа дуусах өдөр------ нутаг буцах хугацааны хооронд тоглох өвлийн олимпийн үзвэрийн тасалбар хүчинтэй.
Мэдээллийг
Үйжонбү хотын гадаадын ажиллах хүчнийг дэмжих төвийн
Moнголыг хариуцсан Хүний Нөөцийн ажилтан Володя Батцэцэг.