Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам
2015.01.27 22:09
Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам
Гадаад иргэний үнэмлэх нь тухайн гадаад иргэний биеийн байцаалт болох учир
заавал биедээ авч явах хэрэгтэй.
※Анхаарах зүйл: Гадаад иргэний үнэмлэхийг биедээ авч явах үүргийг зөрчсөн тохиолдолд
1 сая хүртэл воны торгууль оногдуулна.
Дараах тохиолдолд гадаад иргэний үнэмлэхийг дахин авах хэрэгтэй:
14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд дахин авах хүсэлт гаргана.
• Гадаад иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд
• Гадаад иргэний үнэмлэх нь хуучирч элэгдсэн тохиолдолд
• Нэмэлт тэмдэглэгээ хийх зайгүй болсон тохиолдолд
• Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, иргэншил нь өөрчлөгдсөн бол
Буцааж тушаах тохиолдол
Дараах тохиолдолд гадаад иргэний үнэмлэхийг буцаана:
1. БНСУ-с бүр мөсөн гарч явж байгаа тохиолдолд /Тус улсаас гарахдаа нисэх онгоцны буудал дээр хураалгана./
2. БНСУ-н харьяат болох тохиолдолд /Гадаад иргэний үнэмлэх дууссанаас эхлэн 30өдрийн дотор/
3. Нас барсан тохиолдолд /Нас барснаас хойш 30хоногийн дотор/
Мөн паспортын дугаар, олгогдсон өдөр, хүчинтэй хугацаа өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд мэдэгдэнэ. 14 хоног хэтэрсэн тохиолдолд 1 сая хүртэл воны торгууль оногдуулна.
Коммент 0
Дугаар | Гарчиг | Нэр | Date | Уншсан |
---|---|---|---|---|
12 | ИXШХЕГ 2014.11.10-наас эхэлж хэрэгжиж байгаа хууль | Мэдээлэл | 2014.11.13 | 7261 |
11 | Солонгос улсад мэргэжилтэн (E-7) статусаар ажиллах боломжтой | Мэдээлэл | 2014.12.04 | 7267 |
10 | 14.12.01 өдрөөс эхлэн сүрьеэ гийн шинжилгээ өгөх шаардлагатай боллоо. | Мэдээлэл | 2014.12.08 | 8558 |
9 | Урилга хийх үед бөглөдөг маягтуудыг эндээс татаж аваарай. | Мэдээлэл | 2014.11.26 | 9138 |
8 | Худалдааны виз (D-9-1) | МИX | 2016.11.07 | 9208 |
7 | мөнгө угаах -гэмт хэрэг | МИX | 2018.03.30 | 9256 |
6 | 2018оны 4сарын 2-ноос эхлэн F1-5 статусд орох өөрчлөлт> | МИX | 2018.03.30 | 10226 |
5 | Олон удаа хил хилээр нэвтрэх журамд орсон өөрчлөлттэй танилцана уу | МИX | 2017.02.13 | 10692 |
4 | БНСУ-д амьдарч буй монголчуудын тоо 32.938 хүрсэн байна. | МИX | 2016.11.07 | 12393 |
3 | Онлайн виз сунгалт.(1345) | МИX | 2018.03.02 | 14426 |
2 | (Мэдээлэл) - Визний ангилал солих болон сунгахтай холбогдуулан- | МИX | 2016.07.20 | 20931 |
1 | "Солонгосын визийн журам"-ын дэлгэрэнгүй мэдээлэл [1] | МИX | 2016.07.22 | 23822 |