메뉴 건너뛰기


ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЖ БУЙ ТУХАЙ
БНСУ-ын ХЗЯ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, БНСУ-ын өмгөөлөгчдийн холбоо хамтран БНСУ-д оршин сууж буй иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл өгөх, шинээр хэрэгжиж буй хууль тогтоомжийг таниулах зорилгоор гадаад иргэдэд зориулсан ”Манай өмгөөлөгч” богино зайн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

1345.jpg
Хэлний саад бэрхшээл, мэдээллийн хомсдолоос шалтгаалан үйлчилгээ авч чаддаггүй гадаадын иргэдэд хууль зүйн үйлчилгээ, зөвлөгөө өгөх үйлчилгээг тогтвортой, үр дүнтэй байдлаар үзүүлэхэд чиглэж буй уг арга хэмжээний хүрээнд иргэд Та бүхэн цалин мөнгөний асуудал, үйлдвэрийн осол, гэр бүл цуцлах, хүүхдийн асрах эрх, гэмт хэргийн хохирол, орон байрны гэрээ хэлэлцээр болон бусад төрлийн хууль зүйн асуудлаар зөвлөгөө авах боломжтой ажээ.
Жич:
Холбогдох заавар: 1345 дугаарт залган 0*+ 7*+2 товчлуурыг даран зөвлөгөө авна.