메뉴 건너뛰기


신고.jpg

БНСУ-д 90-ээс дээш хоног оршин суух гадаад иргэдийн оршин суух хаяг өөрчлөгдсөн бол 14 хоногийн дотор шинээр нүүж очсон хороон дээр(동사무소) ирж хаягаа бүртгүүлдэг болсон байна.

Хуучин бол заавал Гадаадын иргэдийн бүртгэлийн төв(출입국관리사무소) дээр очиж өөрчлөлтийг мэдүүлдэг байсан бол одоо өөрийн шинээр харьяалагдах болсон хороон дээр бүртгэлийг хийх бололцоотой болжээ.

Хугацааг хэтрүүлбэл торгуультай байдаг тул анхаарна уу. Манай иргэд ихэвчлэн 14 хоног хэтрүүлэн шинэ хаягаа бүртгүүлсний улмаас торгуульд хамрагддаг байна.

Мэдээллийн эх үүсвэрээс орчуулсан:

Содномцогийн Сүх-Очир.