메뉴 건너뛰기


Гадаад иргэний үнэмлэхийг эзэмших, хадгалах, ашиглах журам
Гадаад иргэний үнэмлэх нь тухайн гадаад иргэний биеийн байцаалт болох учир
заавал биедээ авч явах хэрэгтэй.

※Анхаарах зүйл: Гадаад иргэний үнэмлэхийг биедээ авч явах үүргийг зөрчсөн тохиолдолд
1 сая хүртэл воны торгууль оногдуулна.


Дараах тохиолдолд гадаад иргэний үнэмлэхийг дахин авах хэрэгтэй:
14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд дахин авах хүсэлт гаргана.  
• Гадаад иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд
• Гадаад иргэний үнэмлэх нь хуучирч элэгдсэн тохиолдолд
• Нэмэлт тэмдэглэгээ хийх зайгүй болсон тохиолдолд
• Овог нэр, хүйс, төрсөн он сар өдөр, иргэншил нь өөрчлөгдсөн бол

 

Буцааж тушаах тохиолдол

Дараах тохиолдолд гадаад иргэний үнэмлэхийг буцаана:

1.  БНСУ-с бүр мөсөн гарч явж байгаа тохиолдолд /Тус улсаас гарахдаа нисэх онгоцны буудал дээр хураалгана./

2.  БНСУ-н харьяат болох тохиолдолд /Гадаад иргэний үнэмлэх дууссанаас эхлэн 30өдрийн дотор/

3. Нас барсан тохиолдолд /Нас барснаас хойш 30хоногийн дотор/

 

Мөн паспортын дугаар, олгогдсон өдөр, хүчинтэй хугацаа өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд мэдэгдэнэ. 14  хоног хэтэрсэн тохиолдолд 1 сая хүртэл воны торгууль оногдуулна.


893fce37d0042bdf72af2c67a1b6e67f.png