메뉴 건너뛰기


ХайКореа цахим хуудас

2014.10.29 21:52

Мэдээлэл Уншсан:6697

ХайКореа цахим хуудас

Цахим хуудсаар айлчлан ирэх цаг авч болно. Оршин суух хугацаа сунгах, хаягийн өөрчлөлт, паспорт шинэчлэлт гэх мэт мэдээллийг ажлын өдрүүдэд 07:00~22:00 цагийн хооронд мэдүүлэх боломжтой.

  • Оршин суух хугацаагаа сунгах

  • Гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгах

  • Хаягийн шинэчлэлт хийх

  • Оюутан цагийн ажил хийх зөвшөөрөл авах

  • Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах гэх зэргийг цахим хуудсаар дамжуулан мэдүүлэг хийж болно.

 

А. Оршин суух хугацаагаа сунгах    

Соёл, урлаг(D-1), оюутан  (D-2), ерөнхий сургалт (D-4), сурвалжлагч (D-5), шашин (D-6), профессор (E-1), судлаач (E-3) , техникийн удирдагч (E-4), мэргэжилтэн (E-5), гэрээт (E-9), гэр бүл (F-3),  оршин суух (F-1, зөвхөн 17 наснаас доош иргэн)  дээрх статустай иргэн л зөвхөн цахим хуудсаар дамжуулан оршин суух хугацаагаа сунгалт хийх мэдэгдэл өгөх боломжтой.

 

Б. Гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгах

Гадаад иргэний үнэмлэхтэй иргэд гадаад паспорт шинэчлэн авах эсвэл хугацааг сунгасан тохиолдолд өөрчлөлт орсон өдрөөс хойш 14 хоногийн дотор харьяа Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албад мэдэгдэл хийх эсвэл цахим хуудсаар мэдэгдэл хийх ёстой. 14 хоногийн дотор мэдээлэл өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй тохиолдолд торгууль үүснэ.

 

В. Хаягийн шинэчлэлт хийх

Гадаад иргэний үнэмлэхтэй иргэд оршин суугаа хаягийн өөрчлөлт хийн шилжин нүүсэн тохиолдолд нүүсэн өдрөөс эхлэн 14 хоногийн дотор шинээр шилжин очсон хаягийн харьяа дүүргийн захиргаа эсвэл Гадаад иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд эсвэл цахим хуудсаар шилжин ирсэн тухайгаа мэдэгдэж бүртгүүлэх ёстой. 14 хоногийн дотор хаяг өөрчлөгдсөнийг мэдэгдээгүй тохиолдолд торгууль үүснэ.

 

Г. Оюутан цагийн ажил хийх зөвшөөрөл авах       

D2 статустай оюутан, D4 статустай хэлний бэлтгэлийн оюутанууд цагийн ажил хийх зөвшөөрөл цахим хуудсаар дамжуулан авч болно.

 

Д. Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах

Гадаад иргэний үнэмлэх хүчинтэй эсэхийг шалгах систем байгаа боловч интернет баталгаат кодтой(гун-ын-инжинсо) иргэд л орж шалгах боломжтой байдаг.

 

ХайКореа хуудасруу шилжих  http://www.hikorea.go.kr

 

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
52 Мөнхцэцэг 12345678 2023.06.18 102
51 Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд ашиглах төхөөрөмжийг БНАСАУ руу илгээх боломжтой болжээ file МИX 2019.02.25 117
50 Цагаач иргэдийн хурдан дасан зохицох хөтөлбөр file МИX 2019.01.07 126
49 Цагаач иргэдийн Нийгмийн нэгдсэн хөтөлбөр file МИX 2019.01.07 135
48 2019оны 3сарын 1нээс эхлэн хүчинтэй хугацаатай топик 4 -өөс дээш зэрэгтэй гадаадын оюутан үйлдвэрлэлийн чиглэлд цагийн ажлын зөвшөөрөл аваад ажиллах боломжтой. file МИX 2019.03.07 207
47 E7-4 статус солих 2019оны 1-р бүртгэл file МИX 2018.12.26 229
46 Солонгос иргэнд зориулсан Гадаад улсын иргэнтэй гэрлэлтийн талаарх зааварчилсан хөтөлбөр file МИX 2019.01.07 300
45 Буцаж орж ирэх зөвшөөрөл болон шинжилгээний бичиг өгөхтэй холбоотой мэдээлэл МИX 2020.06.18 375
44 Имгрэйшинд нутаг буцах мэдэгдэл хийх мэдээлэл 2020 -02-04 file МИХ 2020.02.04 468
43 БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: file МИX 2019.03.08 480
42 ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЗҮҮЛЖ БУЙ ТУХАЙ 1345+7*+2 file МИX 2018.10.12 495
41 2019. 10. 21 өдрөөс эхлэн Өмнөд Солонгос улсад оршин суух эрхээ хэтрүүлэн визгүй амьдарч байсан гадаад иргэдийг нутаг буцах арга. file МИX 2019.10.24 508
40 2018оны цалин ойролцоогоор 26,500,000хүрэхгүй бол сунгахгүй гэсэн дүрэм гарсан бн. file МИX 2019.02.28 564
39 Өршөөлийн сар буюу гадаад иргэдийн •тусгай• сайн дураар нутаг буцах хугацаа энэ 3-р сард дуусна file МИX 2019.03.15 719
38 Солонгос улсын хууль дүрэм file МИX 2019.04.10 719
37 2019оны 1 сарын 1-ээс өөрчлөлт орж буй онооны D-10 статус file МИX 2018.12.26 761
36 БНСУ-виз олгохоос татгалзсан тайлбар file МИX 2019.03.22 787
35 БНСУ-д оршин суугаа иргэдийн тоо, мэдээллийн талаар:2019.4.30 file МИX 2019.06.13 994
34 БНСУ-т байнгын оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хугацааг 10 жил бүр шинэчлэхээр болгожээ. file МИX 2018.10.12 1057
33 2017 онд нийт хууль бус 31,237гадаад иргэн баривчлагдан байна. file МИX 2018.01.17 1078