메뉴 건너뛰기


Солонгосруу зорчих зорчигчдын анхааралд:
Сүүлийн 2 жилийн хугацаанд дөрвөн удаа Солонгос улс руу зорчсон бол виз мэдүүлэхгүйгээр 30 хоног зорчих эрхтэй болдог байсныг өөрчилж  2017 оны 3 сарын 1-ны өдрөөс элчингээс таван жилийн хүчинтэй дардас наалгаж байж зорчих болжээ.
3 сараас БНСУ руу зорчихоор төлөвлөсөн бол энэ сардаа багтаан тус улсын элчин сайдын яаманд хандана уу.
visa.jpg
Журамд өөрчлөгдсөн заалт: 

С-3-1 статус визний ангилалаар Солонгосын хилээр нэвтрэгч гадаад иргэд нь оршин суугаа газрын элчин сайдын яамнаасаа таван жилийн дардасыг даруулсан байх шаардлагатай. 
Визний төрөл :С-3-1 статус визний ангилалаар 30 хоног
- Бүртгэлийн хураамжгүй 
- Гадаад паспортыг шалгаж үзсэний үндсэн дээр дардас тамгыг тэмдэглэх 
- Сүүлийн 3 жилийн дотор хуулийн хугацааны оршин суух хугацаагаа хэтрүүлээгүй
- Гэмт хэргийн зөрчилгүй
- 5 сая воноос дээш торгууль төлж байгаагүй хүн хамрагдана 
- Сүүлийн 2 жилийн туршид 4 өөс дээш дунджаар 10 удаа хилээр нэвтэрсэн хил нэвтрэгчид.