메뉴 건너뛰기


Онлайн виз сунгалт.(1345)

2018.03.02 12:03

МИX Уншсан:14427

Цаг авч чадаагүй тохиолдолд цахим хуудсаар дамжуулан оршин суух сунгалтаа бүртгүүлээд үзээрэй.
Гадаад оршин суух үнэмлэхтэй иргэн оршин суух хугацаагаа дуусахаас 4-сарын өмнө сунгалт хийх боломжтой.
Цахимаар оршин суух хугацаагаа сунгах боломжтой виз-ний ангиллууд:

Соёл урлаг(D-1)

Их дээд сургуулийн оюутан(D-2)

Хэлний бэлтгэл, сургалт(D-4)

Сурвалжлагч(D-5)

Шашин(D-6)

Томилолт(D-7)

Худалдааны менежмент(D-9)

Ажил хайх(D-10)

Профессор(E-1)

Гадаад хэлний багш(E-2)

Судлаач(E-3)

Техникийн удирдагч(E-4)

Мэргэжлийн ажилтан(E-5)

Урлагын ажилтан(E-6)

Мэргэжлийн бус ажилтан(E-9)

Далайн ажилтан(E-10)

Гэр бүл(F-3)

Иргэний харъяалал хүсэгч(F1-7)

Оршин суух үнэмлэхтэй, хууль ёсоор оршин суугч иргэний солонгост төрсөн хүүхэд(F1-8)

F2статустай иргэний гэр бүлийн иргэн(F1-12)

Ахлах, дунд, бага сургуулийн оюутны эцэг, эх(F1-13)

Авьяастан, хөрөнгө оруулагч, мастер ба докторын оюутны эцэг,эх(F1-15) г.м болно.

Оршин хугацаа дуусахаас 1-хоногийн өмнө, зөвхөн ажлын өдрүүдэд 07цаг~22цагийн хооронд сунгалтын бүртгэл хийх боломжтой.
Тэмдэгтийн үнэ 50,000вон. Төлбөрийг:
-дараах төлбөрт картаар тооцоо хийх
-дансаар шууд шилжүүлэг хийх
-дараах төлбөр утсаар тооцоо хийх г.м гурван аргачлалтай.
Цахим хаяг: www.hikorea.go.kr

hi1.jpg hi2.jpg hi3.jpg hi4.jpg hi5.jpg hi6.jpg hi7.jpg hi8.jpg hi9.jpg hi10.jpg hi11.jpg hi12.jpg

Дамбасүрэн Очгэрэл