БНСУ-Д ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД:
2019.03.08 15:51
БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас 2019 оны 2 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ны хооронд Гадаадын иргэдэд хууль бусаар оршин суух, хууль бусаар хил нэвтрүүлэх, ажилд зуучлах, хуурамч цагаачлалын бүртгэл хийж буй зуучлагчид (брокер)-ыг илрүүлэн баривчлахын тулд мэдээлэл хүлээн авах аяныг өрнүүлж байгааг мэдэгдэв.
Иргэд Та бүхэн зуучлагч (брокер) этгээдүүдэд мэхлүүлсэн, хохирсон болон тэдгээрийг мэдэж буй бол цагаачлалын албаны хяналт шалгалтын хэлтэст биеэр очихоос гадна дараахь утас, цахим шуудан болон шуудангийн хаягаар мэдээлэл өгч болох бөгөөд мэдээлэгчийн нууцыг чанд хадгалах болохыг мэдэгдсэн байна.
Утас:
1588-7191, Гадаадын иргэн 1345
Цахим шуудан:
ssiu@korea.kr (Сөүл) busansiu@korea.kr (Пусан)
Шуудангийн хаяг:
1. Сөүл хотын тусгай шалгалтын хэсэг
서울 종로구 율곡로 53 해영빌딩 3층 법무부 서울출입국·외국인청 이민특수조사대
2. Пусан хотын тусгай шалгалтын хэсэг
부산 동구 충장대로 206 부산항국제여객터미널 3층 법무부 이민특수조사대
мэдээллийн эх сурвалж: http://www.immigration.go.kr