메뉴 건너뛰기


Иргэдэд туслах сан

2017.01.19 16:41

МИX Уншсан:1215

Гадаадад оршин суугаа бидэнд мэдхэд илүүдэхгүй мэдээлэл байна. Энэ талаар олон хүмүүс надад хандаж асуудаг. Их хэрэгэтй мэдээлэл учраас орууллаа.

Иргэдэд туслах сан

Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын 2008 оны 110 дугаар тогтоолоор “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм“, Гадаад хэргийн сайдын тушаалаар “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрмийг хэрэгжүүлэх заавар” батлагдсан.

Монгол Улсын иргэн дараахь тохиолдолд Сангийн хөрөнгөөс тусламж авахаар өргөдөл гаргах эрхтэй.
- Хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарилыг эх оронд нь буцаах зардалгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;

- Хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, алан хядах ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;

- Хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан иргэнийг эх оронд нь буцаах;

- Гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;

- Энэхүү дүрмийн 4.3.1-4.3.4-т заасан иргэний үндэсний гадаад паспортын хугацааг сунгах, буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;

- Хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль хяналтын байгууллагаар хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагчийг хөлслөх;

- Хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг дипломат төлөөлөгчийн газраас эргэх;

Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
13 БНСУ-д гадаадын иргэнтэй холбогдсон гэмт хэргийг голцуу хаана байцаан шийдвэрлэдэг вэ? Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 1224
12 БНСУ-д оршин суусан хугацааг хэрхэн тооцох бэ? Глобалхуульзүйнтовчоо 2017.01.11 1360
11 ДААТГАЛД ХАМРАГДАХ ТУХАЙ: Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 1125
10 1. Эрүүл мэндийн даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.12 1194
9 2. Үйлдвэрийн осолын даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.18 1078
8 3.Тэтгэвэрийн даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.19 1097
» Иргэдэд туслах сан МИX 2017.01.19 1215
6 4. Хөдөлмөр эрхлэгчийн даатгал Глобалхуульзүйнтовчоо 2017.01.20 1018
5 БНСУ -ын нутаг дэвсгэр дээр нас барсан тохиолдолд Глобалхуульзүйнтовчоо 2017.01.23 940
4 Нэхэмжлэл гаргахтай холбоотой үг хэллэг Глобалхуульзүйнтовчоо 2017.01.25 1107
3 Нэхэмжлэгчийн бие төлөөлөгч-소송대리인 Глобалхуульзүйнтовчоо 2017.02.01 1005
2 조정/ 화해권고-Зохицох Эвлэрэх санал оруулах Глобалхуульзүйнтовчоо 2017.02.22 2095
1 Huuli bus orshin suugch file МИX 2017.05.03 887